ДЭЛХИЙ

Энэтхэгт электрон тамхийг хоригложээ

Эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй электрон тамхины үйлдвэрлэл, импорт, худалдааг хориглож буйгаа Энэтхэгийн Засгийн газар мэдэгджээ.

АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй нас баралтын тоо нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Нью-Йорк амт оруулсан электрон тамхийг хориглосон тус улсын хоёр дахь муж улс болжээ. Үүнээс нэг хоногийн дараа Энэтхэг улс дээрх шийдвэрийг гаргасан байна.

"Электрон тамхины залуучуудад учруулах сөрөг нөлөөг зохицуулах зорилгоор ийм шийдвэрийг гаргасан" гэж Энэтхэгийн Сангийн сайд Нирмала Ситхараман мэдэгджээ. Энэтхэгт тамхи татдаг насанд хүрэгчдийн тоо 100 сая давсан нь электрон тамхи үйлдвэрлэгч компаниудын хувьд нөөц бололцоо ихтэй томоохон зах зээлд тооцогддог байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button