ДЭЛХИЙСошиал трэнд
Алдарт жүжигчин И Бён Хён монгол кинонд тоглоно

“Амьдралын ээдрээ” киноны Ким Ин Ха-гийн дүрээр Монголчуудад танигдсан Солонгосын нэрт жүжигчин И Бён Хён нь жүжигчин Ч.Ундралтай хамтран “The Woman” хэмээх монгол кинонд гол дүр бүтээхээр болжээ.
Тэрбээр энэ сарын 7-ны өдөр Монголд ирж , зураг авалтандаа оролцоод, өнгөрсөн даваа гарагт нутаг буцсан байна. Тус зураг авалтын эхний хэсгийг Ховд аймгийн Зэрэг суманд хийжээ. Киноны зураг авалтыг Солонгос улсад үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

“Ундрал Чой Хайнзан” кино продакшны шинэхэн уран бүтээл болох тус кино нь Берлиний кино наадмаар буюу ирэх оны хоёрдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд байна.
С.ХОНГОРЗУЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Heterhii ih tsuurhah yuma kim inha bish kim duhan ni togloh gj bgashde ug ni
Sn bnu? Ta todorhoi medeelel uguuch. Yos zuin aldaatai medeend jishee avh gesen yumaa.
Heterhii ih tsuurhah yuma kim inha bish kim duhan ni togloh gj bgashde ug ni