УЛС ТӨР

Уулзалт: Үе үеийн Ерөнхийлөгч нар ҮАБЗ-ийн дэргэд зөвлөл байгуулахыг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцов.

Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Эх сурвалж: ЕТГ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
guyuu
guyuu
2022-05-09 10:29

odoo ta nar bolioo ,tuhain tuhain uedee ulsaa uudun tatah yu ch hiigeegui harin aldar ner hundee ashigaad ulsiin terguun baychuud bolson n unen ,zugeer l olzoo ideed taivan amidraachee !

зочин
зочин
2022-05-09 10:57

эх орон ард түмнээ туйлдуулж өөрсдөө хөрөнгө хулгайлсан хүмүүс холхон бай

Зочин
Зочин
2022-05-09 11:18

Дандаа шоронгийн за�##�ттай хүмүүс байна да.

Зочин
Зочин
2022-05-09 12:34

Эднийг арай гэж төрөөс холдуулж байхад юу вэ

Зочин
Зочин
2022-05-10 20:38

Маш зөв хандлага байна. Одоо хамтарч ажиллах цаг шүү. Дэлхий ертөнц эвгүй байна шүү. Цөөхөн Монголчууд нэгдмэл байх ёстой доо. Ард түмэн дэмжиж байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button