УЛС ТӨР

Г.Амартүвшин: Банкнууд өнөө маргаашгүй IPO зарлах боломжтой, лобби орчихлоо

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Тус нэмэлт өөрчлөлтөөр арилжааны банкнуудын IPO хийх хугацааг сунгах агуулга туссан байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Бид маш их хэл ам болж байж энэ хуулийг батлуулсан. Арай гэж батлуулсан хуулийг хойшлуулж байгаа нь тохиромжгүй. Зөвшөөрч болохгүй. Энэ реформыг бид заавал хийх ёстой. Банкнуудын өөрийн хөрөнгө, хөрвөх чадвар хангалттай байгаа. өнөө маргаашгүй IPO зарлах боломжтой байхад лобби орлоо гэж бодож байна. Гишүүд ээ, дэмжиж болохгүй шүү" гэлээ.

Үүнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хойшлуулаагүй, хугацааг нь л сунгаж буй. Боломжтой банк нь маргааш ч IPO зарлаж болно" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x