НИЙГЭМ

БНСУ дахь ЭСЯ: Оршин суух зөвшөөрлийн журамд өөрчлөлт орлоо

Сүүлийн үед Коронавирусийн тархалт, халдварын тоо буурч нислэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан БНСУ-ын Цагаачлалын албанаас 2022 оны тавдугаар сарын 11-ний /Лхагва гараг/ өдрөөс эхлэн хилээр гарах /явах/ оршин суух хугацааг сунгах зөвшөөрлийн журамд дараах өөрчлөлт орсныг мэдэгдсэн байна.

Бүртгэлтэй гадаад иргэдийн хувьд:

  • Явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас хилээр гарах /явах/ боломжгүй болсон тохиолдолд,
  • Тус улсад зорьж ирсэн ажлаа дуусгаад дотооддоо аяллын зорилгоор түр хугацаанд оршин суухыг хүсэх тохиолдолд.

Богино хугацаагаар оршин сууж байгаа гадаад иргэдийн хувьд:

  • Явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас тус улсаас гарах боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд.

Зөвшөөрлийг сунгах хугацаа 30 хүртэл хоног байна.

Хэрэв өмнө нь хилээр гарах хугацааг сунгаж байсан тохиолдолд Гадаадын иргэн харьяатын албанд очиж хугацааг сунгах хүсэлт гаргах боломжтой бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагаас бичиг баримтыг шалгасны дараа оршин суух хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Буцах нислэгийн тийз болон шалтгаанаа тайлбарласан бичиг.
  • Шалтгааныг нотлох бичиг баримт /Эмнэлгийн тодорхойлолт гэх мэт/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /Нотлох бичиг баримт/

Бүртгэл хийх арга:

hikorea.go.kr вэб хуудаст нэвтэрч цахимаар бүртгүүлэх болон харьяа Гадаад иргэн харьяатын газарт өөрийн биеэр очиж мэдүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button