УЛС ТӨР

Ирц хангалтгүй байсан тул Хөтөлийн цементийн үйлдвэрт холбогдох тогтоолыг хэлэлцсэнгүй

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан завсарлалаа.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Улмаар гишүүдийн ирц хангалтгүй байсан тул УИХ дахь МАН-ыг бүлэг нэг хоногийн завсарлага авсан.

Үргэлжлүүлэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлыг хэлэлцэх байсан ч мөн ирц хангалтгүй шалтгаанаар хэлэлцэлгүй орхисноор УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Ташрамд, маргааш буюу баасан гарагийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button