НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: ҮХЦ-ийн гадна цуглаан болно

Тавдугаар сарын 17-нд болох үйл явдлын тойм:

7.20 цагт Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI удаагийн уралдааны Гранпри шагналт Монгол Улсын Филармоний гоцлол дуулаач, СТА Баяраагийн Дэлгэрбаяр эх орондоо ирнэ.

9.00 цагт ҮХЦ-ийн гадна иргэн Б.Батдэлгэр цуглаан зохион байгуулна.

10.00 цагт Шангри-Ла зочид буудалд Монгол дахь Америкийн худалдааны танхимаас тавдугаар сарын уулзалтаа “Шинэ сэргэлтийн бодлогын санхүүжилт ба хэрэгжилт” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д жүжигчин Р.Анхням, А.Төгсбаяр Монголын жүжигчид АНУ-ын театрын анх удаа бүрэн хэмжээний жүжгийг тайзнаа англи хэлээр тоглох болсон талаараа мэдээлнэ.

11.00 цагт  МҮЭСТО-нд Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн “Хүүхдийн төлөө бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 91399149

11.00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.

11.00 цагт Монголын театрын музейд БНСУ-ын Олон улсын соёлын солилцоог дэмжих “КOFICE” сангийн дэмжлэгээр хэвлүүлсэн Дүрст эвлүүлдэг тоглоом (puzzle), “Зурагт хуудас” католог, үзэсгэлэнгийн нээлт болно.

12.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяны хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт мод тарина. Утас: 88054507, 99113194

14.00 цагт “Туушин” зочид буудалд Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгааг танилцуулах уулзалт болно.

15.00 цагт МУИС-ийн Номын санд "Орчин үеийн Японы шинэчлэл (JICA Chair)" уулзалт болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

12.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд Ард түмний штабаас УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн хурал хийнэ.

13.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо хуралдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x