УЛС ТӨР

"Насанд хүрээгүй мал хээлтүүлбэл 50 мянгаар торгоно гэх заалт байсан"

АУДИО МЭДЭЭ:

Өнөөдөр /2022.05.17/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ажлын хэсэгт их лобби ордог юм. Яагаад гэхээр Зөрчлийн хуулийн асуудал 14-16 төрийн, ялангуяа хяналтын чиг үүрэг бүхий байгууллагуудын эрхлэх асуудал орж ирдэг.

Тэгэхээр ажлын хэсэгт хандаж, хуулийн төслөө байгууллагын лобиноос ангид, иргэдийн нүдээр, мэргэжилтнүүдийн нүдээр харж бичээсэй гэж хэлмээр байна. Ажлын хэсэгт орсон улсын байцаагч, байгууллагын дарга нарын төлөөний хүмүүс бүгдийг зөрчилд оруулж, өөрсдөө шалгадаг болгохоор дайрдаг.

Тэр жил би нэг заалт хасаж байсан, хүнд хэлэхэд ичмээр. Ааруул сүү хөдөөнөөс хот руу зөөхөд аймгийн төвийн хөдөө аж ахуйн хэлтсээс зөвшөөрөл авч байна гэх. Тэгээгүй хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно гээд явж байсан. Ариун цэврийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр отор нүүдэл хийвэл 100 мянган төгрөгөөр малчныг торгоно гэсэн юм оруулах гээд явж байсан. Насанд хүрээгүй мал хээлтүүлбэл малчныг нь 50 мянган төгрөгөөр торгоно гээд явж байсан. Ийм юмнууд оруулах гээд байдаг. Тэгэхээр үүнд анхаарч үзээрэй" гэсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин.
Зочин.
2022-05-17 14:52

Арга үгүй юм биш үү.Жаахан цаашлуулж хэлбэл Үндсэн хуулиндаа м####ыг хүн гэдэг амьтантай адилхан эрх,үүрэгтэй бхаар заасан юм биш үү.

Zochin
Zochin
2022-05-17 18:24

Belchij yvj bgaad nasanda huregui ###tai heeldsen baival, er ###iig torgoh uu, ###chnig torgoh uu. Huuliin zaaltaa todruulj ogoh heregtei ym bishu

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x