УЛС ТӨР

УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг ҮХЦ-д өглөө

Өнөөдөр /2022.05.17/ АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн цэцэд өглөө.

Тодотгоход, И.Мөнхжаргал нь Х.Баттулгын талын гэгдэх АН-ын төлөөлдөг.

И.Мөнхжаргал "Ерөнхий шүүгч Д.Ганзориг удаа дараа намын даргыг бүртгэхгүй, хууль зөрчиж байна. Тэр өөрөө шүүхийн шийдвэр гарсны дараа бүртгэнэ гэсэн тайлбар өгдөг. Гэвч шүүх С.Эрдэнийг нэгэнт АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан, өдгөө шүүхийн нээлттэй мэдээллийн санд АН даргагүй байгаа. Иймд хуулиа биелүүлж, АН-ын даргыг даруй бүртгэхийг шаардан, Д.Ганзоригийг ҮХЦ-д өглөө" гэлээ.

АН-ын даргын сонгуулиар Ерөнхийлөгч асан Х.Баттулга ялалт байгуулсан. Улмаар намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д гаргаад байгаа юм. Түүний эл хүсэлтийг энэ сарын 20-нд УДШ-ийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-17 18:19

Суганы үс �######�ний �##�чуур ууд аргаа барж байх шив

Холбоотой мэдээ

Back to top button