Сошиал трэнд

Малайзад Женнифер Лопезын тоглосон шинэхэн киног хоригложээ

Дуучин Женнифер Лопез саяхан “Hustlers” киноны гол дүрийг бүтээсэн юм. Уг  кино нээлтээ хийсэн даруйдаа Их Британи, АНУ-ын “Box Office” –ийн жагсаалтуудыг тэргүүлжээ.

Харин Малайзад уг киног гаргахыг хориглосон байна. Кинонд гарч буй цээж нүцгэн, шон дээр эротик бүжиг бүжиглэж буй, хар тамхи хэрэглэж буй зэрэг хэт илэн далангүй үзэгдлүүд нь нийгмийн ёс зүйд харшлах учир хориглосон аж.

Бодит явдлаас сэдэвлэсэн энэ кинонд шөнийн цэнгээний газрын бүжигчид болон тэдний баян үйлчлүүлэгчдийн тухай өгүүлдэг байна. Гол дүрд “Crazy Rich Asians” киноны гол дүрийг бүтээсэн Констанс Ву, дуучин Карди Би, Женнифер Лопез зэрэг алдартай бүсгүйчүүд тогложээ.

Сонирхуулахад, энэ оны эхээр нээлтээ хийсэн дуучин Элтон Жоны амьдралыг өгүүлэх “Rocketman” кинонд ижил хүйстний харилцааг харуулсан үзэгдлүүд гардаг учир ОХУ, Малайз, Египет зэрэг улсууд уг киног гаргахыг хориглосон байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button