Люсинда Эми Скот: Монголоос 10 хоногийн дотор гарах ёстой гэсэн

Австралийн иргэн Люсинда Эми Скот нь "Talk Talk English" сургалтын байгууллагын шугамаар Монголд ирж ажиллаад жил хагасын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд англи хэлний багшаар ажиллахын зэрэгцээ Монгол малчин залуутай гэр бүл болж өнгөрсөн таван сард гэр бүл, ойр дотны хүмүүсээ оролцуулан хуримаа хийн гэрлэлтийн баталгаагаа 2019 оны 6 сарын 17-ны өдөр авсан байна.
Гэр бүлийн байдалд өөрчлөлт орсон тул хуулийн дагуу "гэр бүлийн виз”(GB1) авах өргөдлийг дагалдах мэдээллийн хамт холбогдох газарт хүлээлгэн өгөхөд "чи манай нутаг дэвсгэрээс 10 хоногийн дотор гарах ёстой'' хэмээн есдүгээр сарын 26-ны дотор Монгол улсын нутаг дэвсгэрийг орхихыг шаардаж тодорхойгүй шалтгаанаар Монголд оршин суух визний зөвшөөрөл олгоогүй байна.
Ийнхүү албан шаардлагаар нутаг буцах визээ авсан тэрбээр олон нийтэд хандан цахим сүлжээнд өөрийн асуудал болон гэр бүлийнхээ талаар захидал бичжээ.
Түүний цахим орчинд бичсэн захидлыг бүрэн эхээр нь оруулав.
Тэр бээр: "Миний бие Люсинда Эми Скот, Австрали улсын иргэн, Монгол улсад ирээд нэг жил хагас болж байна. Talk Talk English сургалтын байгууллагын шугамаар англи хэл заахаар ирж "хөдөлмөр эрхлэх” буюу HG виза авсан. МУ-д маш их таатай, сэтгэл хангалуун ажил төрлөө хийж амьдарч байхдаа өөрийн нөхөр болох Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, малчин Э. Жаргалсайхантай танилцаж хайртай болж дотонсосон. Бид хоёр үүрд хамтдаа амьдралаа холбохоор шийдэж хурим аа товлож, энэ оны 5 сард бидний ойр дотны хамаатан, найз нөхдийнхөө хүрээнд хуримын ёслолыг гүйцэтгэсэн. Австрали улсаас энэ арга хэмжээнд гэр бүлийн маань гурван гишүүд уригдаж ирж оролцсон. Бид гэрлэлтийн баталгаагаа 2019 оны 6 сарын 17-д гардан авсан.
Гэр бүлийн байдалд өөрчлөлт орсноор хууль эрх зүйн дагуу "гэр бүлийн виз”(GB1) авах өргөдлийг дагалдах мэдээллийн хамт 2019 оны 7 сарын 3-д холбогдох газарт хүлээлгэн өгөхөд 2 сарын дотор хариу гарах тухай мэдэгдсэн. Энэ 2 сарын дотор миний сургалтын байгууллагатай хийсэн гэрээ дуусгавар болж, би өөр ажил хайж байсан. Мөн энэ хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газарт (ГИХГ) гэр бүлийнхээ хамт оршин суух зөвшөөрөл хүссэн асуудал ямар байгааг мэдэх, ажил, бусад амьдрах орчинд өөрчлөлт орж байгаагаа мэдэгдэхээр гурван удаа очиж байсан.
9 сарын 2-д ГИХГ-аас Энхсайханы Энхзориг гэх албаны хүн утсаар холбогдож Сүхбаатар дүүрэгт бидний түрээсэлж байгаа байрыг үзнэ гэсэн. Бид түрээсийн гэрээ дуусгавар болсон тул энэ байрнаас 1 хоногийн дараа нүүж өөр байранд орох гэж байгаа, бид эд зүйлсээ ихэнхийг нь хөдөөд байгаа гэртээ аваачсан тухай хэлсэн. Дээрхи албаны хүн ирж байр үзээд 5 мин болохдоо Яаж та нар хоорондоо харилцаж ярилцдаг юм? Нөхрийн чинь хувцас хаана байна? Өөрийн чинь хувцас хаана байна? гэсэн ердөө гурван зүйл л асуусан. Манай нөхөр голдуу хөдөө байдаг, бид юмнуудаа хөдөөний гэртээ аваачсан байгааг хэд хэд удаа хэлсээр байхад ингэж асууж байгаад би гайхсан.
Оршин суух зөвшөөрлөө хүлээж байх үедээ би ажил олсон бөгөөд ерөнхий боловсролын Монгол-Оросын хамтарсан 3-р сургуульд ажилж эхэлсэн. Улсын сургууль учир миний HG виза-д өөрчлөлт оруулах шаардлагатай байсан тул миний паспортыг холбогдох байгууллагад өгөхөөр авсан байв.
9 сарын 11-д 13:30 орчимд захирангуй дуу хоолойтой монгол эмэгтэй утасаар холбогдож, би хэн юм бол, яах гэснийг мэдэх гээд чадаагүй, ойр байсан сурагч хүүхдийг яриад өгнө үү гэснээр маргааш өдөр 11 цагт ирэх ёстойг ойлгож харин хаана гэдгийг мэдэж чадалгүй үлдсэн. Маргааш өглөө нь орчуулж өгөх хүн олоод залгасан утас руу эргээд холбогдож мэдээлэл авснаар 11 цагт ГИХГ-т ирсэн байхыг мэдсэн. Би хүүхдүүдэд хичээл заадаг болохоор хичээл тараад 14 цагт ГИХГ-т очсон. Очиход Э.Энхзориг миний паспотрыг асуухад би сургууль зөвшөөрөл авах гээд холбогдох газарт өгсөн тухай хэлэхэд "паспортгүй ГИХГ-т ирлээ, Монголоос одоохон гаргана” гэж айлган сүрдүүлсэн. Би учирыг олох гэж нэлээд хичээсэн.
Өмнөх өдөр утасаар ярьж байсан эмэгтэй мөн "чи манай нутаг дэвсгэрээс 10 хоногийн дотор гарах ёстой” гэв. Түүний нэрийг Болормаа гэж би олж мэдсэн, англиар дажгүй ярьж байгааг сонсоод юунд өмнөх өдөр утасаар монголоор ярьж бидний дунд үл ойлголцол бий болгосон юм болдоо гэж бодогдсон. Үл ойлголцох байдал ихсэж, доромжлох, бүдүүлэг харьцах байдал үүсч би ахлах албан тушаалын хүнтэй уулзая гэж бодсон. Э. Энхзориг намайг "ийм хүнийг Монголд оруулж ирж хүүхдүүдэд англи хэл заалгаж байгаа бол гутамшиг” гэж надад хэлж, мэргэжлийн бус зан гаргасан.
Ахлах ажилтан Баянмөнхийн өрөөнд ороход би маш их цочирдож бие ээ барьж чадалгүй уйлж байсан. Дөнгөж юу болсон тухай хэлэх гэтэл хоер талын хэлний бэрхшээлээс болоод маш цөөхөн л зүйл хэлж байтал миний хүссэн GB1 визны зөвшөөрөл гараагүй гэдгийг мэдэж авсан. Ямар шалтгаанаар гараагүйг хэлсэнгүй. Намайг өрөөнөөс гар гэсэн ч би маш их цочирдолд орсон байсан учир хөдөлж чадахгүй байсан. Эцсийн дүнд хэзээ, ямар шалтгаанаар гарч явах ёстойг мэдэж чадалгүй тус байгууллагаас гарч явсан. Миний оршин суух виз хүссэн асуудалд хэрхэн хандаж байгааг хараад миний хүч мөхсөн.
16-ны өглөө бид ( нөхөр, сургуульд ажилладаг орчуулагчийн хамт) асуудлыг тодруулах гээд дахин ГИХГ-т очсон. Энэ удаа тэд миний паспортыг авсан байсан. Сургуулиас надад А зөвшөөрөл авах гэж байсан ажлыг зогсоож, миний гадаадын иргэнийг бүртгэсэн үнэмлэхийг (2019 оны 12 сард хүртэл хүчинтэй) маань хураан авсан. Миний паспортод тус улсаас 9 сарын 26-ны дотор гарсан байх гэсэн тамга тавьсан байв. Энэ асуудалд хэрхэн өргөдөл гомдол гаргаж болох талаар мэдээлэл өгсөнгүй.
Би Монголоос гарч яваад ажил хийх виза дахин хүсч Монголд буцаж ирж гэр бүлтэйгээ хамт байх бодолтой байсан ч ахлах Баянмөнх сургуульд асуудалтай гэж мэдэгдснээр сургууль намайг ажилд буцааж авахгүй, холбогдох зөвшөөрлийг авч өгөх гэж байсан бол бүр мөсөн зогсоосон. Тэрэлж-д байрладаг сургуульд унаган англи хэлтэй багш хэрэгтэй байгаа боловч мөн л зөвшөөрөл гарахгүй байх гэсэн болгоомжлолтой байна. ГИХГ ямар учир шалтгаанаар намайг буцаж ирж гэр бүлтэйгээ хамт байхад минь хүндрэл учруулж байна вэ?
Аз жаргалтай гэр бүл болоод аз жаргалтай амьдрана гэж байсан Монгол орноос бид одоо явахаас өөр аргагүй л болж байна. Манай нөхөр бидний явах зардлыг хаахад нэмэр болох гээд байгаа хэдэн мал аа зарж борлуулж байна. ГИХГ Монгол улсад бидний хамтдаа аз жаргалтай амьдрах боломжийг минь хааж байгаа учир бидэнд өөр сонголт байхгүй болж байна. Энэ маш хүнд шалгуур туршилтыг давах ямар боломж надад байна гэдгийг мэдэж авах найдлага горьдлого дагуулж энэхүү захидлыг бичиж байна.
Манай нөхөр бид хоёр Монголын хөдөө нутагт урт удаан хамтдаа амьдрана гэж төлөвлөж, эхний ээлжинд бид нэг жилээр хотод байр түрээслэж, би ажилтай болж, манай нөхөр хөдөөний гэр орон, хашаа, малаа зохицуулж багагүй мөнгө төгрөг зарцуулж амьдралаа товихнуулж эхэлж байсан бол одоо маш богино хугацаанд (10 хоногт) ажил, орон байрны нэг жилийн гэрээнүүдээ цуцлах, малаа зарах, гэр орон эд зүйлсээ найз нөхөддөө харж хадгалж байгаараа гэж захин үлдээхэд хүрч байна. Бидний найз нөхөд, гэр бүлийнхэн ч яагаад бид явах болж байгаа, албан ёсоор гэр бүл болсон хүмүүс яагаад хамтдаа амьдарч болохгүй байгааг огт ойлгож хүлээж авч чадахгүй байна. Миний зүгээс ямар нэг нь хууль зөрчих, гэмт хэрэгт холбогдох асуудал гараагүйг мэдэгдэе. Та бидний асуудлыг зөв ойлгож бидэнд тохиолдсон энэ хэцүү нөхцөл байдлаас гарахад тус дэмжлэг үзүүлнэ гэдэгт гүнээ найдаж байна. Намайг 9 сарын 26-ны өмнө Монголоос гарсан байх ёстой гэсэн учир би нөхөртэйгээ 9 сарын 24-д явахаар онгоцны тийз авсан болно.
Люсинда Скот Эми
2019 оны 9 сарын 19
Холбоо барих: (намайг төлөөлж Ц.Эрдэнэчимэг, 99175649) хэмээн бичжээ.
А.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Австралын иргэн эмэгтэй монгол иргэнтэй гэр бүл болж баталгаажуулсаар байтал Монгол улсад оршин суух эрх олгохгүй байгаа нь хүний амьдарах эрхийг зөрчиж байгаа юм биш үү хүний эрхийн комисст ханд
Нэг ч гэсэн Монгол залуу эх орондоо амдарах гэж байхад арай ч дээ !!! Сайхан охид залуус бүгд харийн нутагт ..... хмм хэлэх үг алга !!!
Шовгорыг нь л өгөөгүй бна...нөгөөдхөө аваагүй болхоороо энгээд бды штт...
Авилга аа өгөөгүй бол улсын байгууллага 1 иймэрхүү л ханддаг. Он гарсаар 100 гаруй хятад вьетнам иргэнд монгол иргэншил өгсөн !!!!!!!!
Сайн шалгах хэрэгтэй ямар нэгэн шалтгаантай болоод л ийм хурдан хугацаанд монгол хүнтэй гэр бүл болсон байх
Tagnuuliin shugmaar orj irsen bhoo manai mongol ss sain ajilsan bn ymar negen shaltgaan bn
Зүв зүгээр хүнийг, тэр дундаа цагаан арьстай, өндөр хөгжилтэй орны эмэтэйг ингэхгүй ээ. НО-той л хүн байгаа. Нутагтаа гэмт хэрэгтэн ч юм уу хэн мэдлээ.
bidnii ur huuhdiin tuluu yvj bga hunig engj blhf bha harin enni ornd hytad betman humuustei anhraal handuulachee
Шалгаж үзээд нэг шалтгаан байгаа болоод ингэж шийдсэн байлгүй дээ. Нууцтай холбоотой асуудал биш бол мэдээлэл өгөх байлгүй дээ.