НИЙГЭМ
ЗГ-аас ажлын хэсэг байгуулж, "ПетроЧайна"-гийн асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэнэ

Өнөөдөр /2022.05.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар "ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК-ийн асуудлаар мэдээлэл сонссон. Улмаар Шадар сайд С.Амарсайханаар ахлуулж, БНХАУ-ын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан юм. Ажлын хэсэг нэг сарын хугацаанд ажиллаж, эргээд Засгийн газарт мэдээлэл сонсгоно.
Түүнчлэн "ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК ба Монгол Улсын Засгийн газар хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ҮАБЗ-д мэдээлэл өгөх үүргийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд өгсөн байна.
Үүний дээр манай улс газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж буй тул нөөцийн хайгуулын ажлыг эрчимжүүлэх, мөн энэ чиглэлийн мэдээллийг ҮАБЗ-д танилцуулахаар болсон байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.