Сошиал трэнд

Маргарет Этвүүд уран бүтээлийн тухай бодлоо хуваалцжээ

Маргарет Этвүүдийн алдарт роман Шивэгчний үлгэр анх 1985 онд хэвлэгдсэн бөгөөд тайзны жүжиг, дуурь мөн бүрэн хэмжээний балет болон тоглогдож, 2017 онд цуврал кино болон гарснаар хэд хэдэн Эммигийн шагнал хүртсэн бүтээл юм.

Энэхүү романд цөмийн зэвсгийн халдлагын нөлөөгөөр үргүйдэл газар авч төрөлтийн түвшин доогуур болсон нийгэмд хүүхэд тээх чадвартай эмэгтэйчүүдийг тэр дундаа зарц шивэгчдийг боолчилж буй тухай зохиолд өгүүлдэг.

Тэгвэл саяхан алдарт романы зохиолч Маргарет Эвтүүд уран бүтээл туурвилын тухайд өөрийн бодлоо хуваалцжээ. Тэрбэээр хэлэхдээ,  "Хэрвээ чи бичихийг ердөө л өөрийгөө илэрхийлэх хэмжээнд авч үзэж байгаа бол зүгээр л толгодын орой дээр гараад чангахан шиг орилчих, тэр нь хамаагүй дээр” гэжээ.

Сонирхуулахад, Шивэгчний үлгэр романыг саяхан монгол хэлнээ Монсудар хэвлэлийн компани орчуулсан юм.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button