НИЙГЭМ

“Ачит нуур”-нд осолдсон хүүгийн цогцсыг олжээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ... дугаар баг “Хос харгай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т “Ачит нуур”-ын эргээр явж байсан /3 хүүхэд/-ийн нэг болох иргэн З, /17 настай, эрэгтэй / тус нууранд осолдсон тухай дуудлагыг 5 сарын 17-ны өдрийн 23:25 цагт хүлээж авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, ар гэрийнхэн иргэн З /17 настай, эрэгтэй/-ыг 5 сарын 18-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Ачит нуур”-нд 5 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 09:50 цагт нуурын эргээс 800 м зайд 3.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button