НИЙГЭМ

Инфографик: Сармагчны цэцэг өвчин Монголоос хэр "хол" байна вэ

Дараагийн цар тахал гэгдээд буй сармагчны цэцэг өвчин олны анхаарлыг татаж байна. ХӨСҮТ-өөс "Манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн" гэж мэдээлсэн. Одоогоор дэлхий дахинд 100 хүрэхгүй тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа юм.

Тодруулбал, ДЭМБ-аас өгсөн хамгийн сүүлийн буюу тавдугаар сарын 21-ний мэдээгээр 12 улсад 92 халдварын тохиолдол бүртгэгджээ.

Доорх инфографикт сармагчны цэцэг бүртгэгдсэн улсуудыг газрын зурагт дүрслэв. Шар мөнгөөр Монгол Улсыг тэмдэглэсэн бөгөөд газар зүйн байрлалын хувьд халдвар хэр хол бүртгэгдээд буйг харах боломжтой байна.

Үүнээс харахад, одоогоор Азийн нэг ч улсад халдвар бүртгэгдээгүй байна. Харин шууд Франкфуртээр шууд нислэг үйлддэг ХБНГУ-д халдвар бүртгэгдсэн нь анхаарал татна. Энэ утгаар халдвар зөөвөрлөгдөн орж ирэх хамгийн ойр улс нь ХБНГУ байна.

Харин бусад улсуудтай дамжин нислэг үйлддэг. Монгол Улс агаарын хилээ нээсэн тул эдгээрийн аль ч улсаас зорчигч хүлээж авах боломжтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-23 13:33

Холуур тойроорой

Зочин
Зочин
2022-05-23 13:59

Дэлхий хавтгай болсон шүү дээ. Газар нутгийн хол ойр хамаагүй ээ кк

Зочин
Зочин
2022-05-23 19:42

АНУ,КАНАД.ЕВРОПЫН ОРНУУД ,АВСТРАЛИ зэрэг улсуудыг бурхан гэсгээж байгаа юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button