НИЙГЭМ

О.Батнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, П.Ганхүүг томиллоо

Энэ өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Гүйцэтгэх захирал О.Батнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томиллоо. П.Ганхүү нь Эдийн засагч мэргэжилтэй.

Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистр, Австрали Улсын Сиднейн их сургуулийг Олон Улсын бизнесийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Тэрбээр хуучнаар Дэд бүтцийн яам /одоогийн Зам, тээврийн хөгжлийн яам болон Эрчим хүч, Барилгын яамд орсон/-д мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар, Түлш, эрчим хүчний яамд хэлтэс, газрын даргаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрчим хүчний газрын орлогч даргаар ажиллаж байв.

2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилогдон ажилласан. Монгол Улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт 2001 оноос хойш ажилласан ажлын туршлагатай, мөн “Эрдэнэс монгол” ХХК-ийг удирдаж Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шинэ төмөр замын төслүүд, Тээвэр логистикийн бүс нутгийн төвүүд болон Экспортын гарцуудыг нэмэгдүүлэхэд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төслүүдийг хэрэгжүүлэх, тус компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллах туршлагатай гэж үзэн П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон байна.

Эх сурвалж: Монголын төмөр зам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-05-23 19:33

Ene buhniig meddeg nohor bololtoi..urd n ajillaj bsan bguullaguudaa ood n tatsanig duulaagui uym bna..

Зочин
Зочин
2022-05-24 07:30

бас баахан үргүй цаас хэвлэхээр ирээ юу даа ман ын хүүхэлдэй

Холбоотой мэдээ

Back to top button