Нийгмийн

“Эрдэнэт” ТӨҮГ-ын ажилчид архидан согтуурсны улмаас нэгнийгээ хутгалан, хүнд гэмтээжээ

“Эрдэнэт” ТӨҮГ-ын Эрчим хүчний цехийн ажилчид өнгөрсөн баасан гараг буюу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр архидан согтуурсны улмаас хоорондоо муудалцжээ.

Тодруулбал, тэд Орхон аймгийн төв дэх “Дээдэс” гэх газар орж архи ууцгаасан байна. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнхийн туслах  Э.Баярхүү хамт ажилладаг н.Ганхуяг гэдэг залуутай муудалцаж улмаар нь хэвлийн тус газар нь хутгалан хүнд гэмтээжээ.

Э.Баярхүү хохирогчтой маргалдангуутаа гарч өөрийн эзэмшлийн автомашинаас хутга авч ирж уг хэргийг үйлдсэн гэх мэдээлэл байгаа юм. Хохирогч залуу хэргийн газар ухаан алдаж унасан бөгөөд эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт цаг алдалгүй хүргэснээр тусламж авч чаджээ.

Хэрэг үйлдэгч 35 настай Э.Баярхүү нь өмнө нь хэд хэдэн согтуугаар танхайрч байсан гэх мэдээлэл байна.

Орхон аймгийн Цагдаагийн газраас 05 сарын 27-ны өдөр Эрдэнэт ТӨҮГ-ын Эрчим хүчний цехийн ажилчдаас гэрчийн мэдүүлгийг авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогийн байдлаар Э.Баярхүү нь батлан даалтад гадуур байцаагдаж байгаа аж. 

Харин 28 настай хохирогч н.Ганхуяг нь яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа гэнэ.

Бид тухайн хэргийн талаар Орхон аймгийн цагдаагийн газраас тодруулахад, "Ийм хэрэг болсон нь үнэн. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн байцаах шалгах ажиллагаа явагдаж байгаа үед илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button