НИЙГЭМ

Д.Даваадорж: Зөрчилд холбогдсон хүүхдүүдийг ажлын байранд зуучилж, мэдээллийг нууцална

Д.Даваадорж 12 хүртэлх насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдлын тухай болон “Positive networks” төслийн талаар мэдээлэл хийж, өөрийн шийдлүүдээ танилцууллаа.

Тэрбээр, "0-14 насны хүүхдүүдийн бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал эмзэг асуудал бөгөөд хууль өөрчлөгдөөд буурах нь эргэлзээтэй. Тиймээс бүх нийтийг соён гэгээрүүлэх, эх эцгийн хамтын үүргийг нэмэгдүүлэх, аав нарын хариуцлагыг дээшлүүлэх, хөршийн холбоог сайжруулax шаардлагатай байна. Гэмт хэрэгт өртөх эрсдлийг мэдсээр байж нуун дарагдуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болмоор байна. Учир нь тусламж гуйсаар байтал хаалгаа тайлаагүй эмгэнэлтэй тохиолдол байна" гэлээ.

“Positive networks” төсөл цаашид хоол хүнс үйлдвэрлэл, үсчин гоо сайхан, уул уурхай, харуул хамгаалалт гэсэн таван чиглэлийн 14 байгууллагатай хамтарч, эмзэг бүлгийн, бүтэн өнчин, зөрчилд холбогдсон хүүхдүүдийг мэргэжлийн сэтгэл зүйчийн сургалт, өөрийгөө нээж хөгжүүлэх сургалтууд орж хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр ажлын байранд зуучлах юм байна.

Ингэхдээ, ажлын байраар хангаж байгаа газруудаа нууцлах аж. Учир асрахын хүүхэд ажилладаг гэдгийг мэдсэн нэг эмэгтэй үйчлүүлэгч "Ийм газраар үйлчлүүлэхгүй, хулгайд эд зүйлсээ алдчихна" гэсэн харьцсан харамсалтай тохиолдол гарч байжээ.

“Positive networks” төсөл цаашид жил бүр 5 дугаар сарын 30-нд тайлан мэдээлэл өгч байхаа мэдэгдлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button