НИЙГЭМ

Энхийг сахиулж яваад амиа алдсан хурандаагийн хүүхдүүдэд 15 сая төгрөг гардууллаа

Энхийг дэмжих ажиллагаанд оролцож яваад амь насаа алдсан хилчин дэд хурандаа Баастын Сайнболор агсны гэр бүлд Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд сэтгэлийн хандив өргөж, гурван хүүхэд тус бүрд 5 сая төгрөгийг гардууллаа. 

Дэд хурандаа Б.Сайнболор нь Хил хамгаалах байгууллагад 22 жил ажилласан туршлагатай, гадаад хэлний мэдлэг ур чадвар сайтай офицеруудын нэг байсан юм.

2006 онд ХХЕГ-аас үүрэг гүйцэтгэхээр явсан анхны бүлгийн дарга, 2015 онд БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Хил хамгаалах байгууллага болон бусад төрийн цэргийн байгууллагыг төлөөлж НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн хилчин юм.

Өдгөө түүний хүү С.Мөнх-Эрдэнэ аавынхаа үргэлжлэл болон хилийн цэргийн 0303 дугаар ангид дэд ахлагч цолтойгоор ажиллаж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-30 17:47

Сайхан тус хүргэж, их буян үйлджээ.

Зочин
Зочин
2022-05-31 07:52

Өгч байгаа мөнгө нь чамл�##�тай байна. Ядаж 150 сая байсан бол.

Холбоотой мэдээ

Back to top button