Нийгмийн

Дуучин Б.Амархүүд 1-5 жилийн ял төлөвлөх үү

Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг улаан өнгийн бенз машиныхаа дотор хар тамхи хэрэглэж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилчид саатуулан, баривчилсан байдаг. Түүнийг хорих 461-р ангид саатуулан, улмаар нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийг үндэслэсэн байна.

20.7 дугаар зүйл, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тухай хуульд:

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга тогтвортой;

3.2.улсын хилээр нэвтрүүлж;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

НЭГ САРЫН ДАРАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ

Үүнээс харахад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр холбогдсон этгээдийг яллах хоёр санкци бий. Үүнд, хор уршгийн хэм хэмжээг харгалзан үзэж 1-5 жил хорих ялаар шийтгэх эсвэл торгох арга хэмжээ авч болох. Дээр дурдсан зүйл заалт нь тэнсэн харгалзах боломжтой ч сүүлийн үед хар тамхи, албан тушаалтай холбоотой хэргүүд дээр бодлогоо чангатгасан байгаа тул тэнсэн харгалзах эсвэл торгоод өнгөрөх боломж хомс гэдгийг эх сурвалж хэлж байна.

Одоо дуучин Б.Амархүүг нэг сарын дараа үргэлжлүүлэн нэг сар хорих эсэх, цаашид ямар ял шийтгэл ноогдуулахыг ахин хэлэлцэнэ.  

     Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
доогий
доогий
2019-09-24 12:19

дууг нь сонсдог дуучин минь.Хүний урхинд орчихвууу гайгүй гараасай даа

Зочин
Зочин
2019-09-26 21:53
Reply to  доогий

Хэлээд юү гэхэв.Яaнадаа,яaна Амраа! Ямар гахай-лхагваа-магваа байгаа биш...Биднийхээ итгэл,хүндлэл,хайр...даасангүй ээ. Даанчдээ ! 1 асуулт хэлэндээр эргэлдээд бн: ЮҮ дутсан бэ???

зочин
зочин
2019-10-15 16:07
Reply to  Зочин

хуц�##�гүй өөрийгөө л хичээж амьдар. яасан ч завтайн муу хар ялаа, ядаж вмаа суд�##�чаад олон юм ярьжий

Холбоотой мэдээ

Back to top button