УЛС ТӨР

Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Дарханы замын томилолтдоо 7.5 сая төгрөг авчээ

Засгийн газрын шийдвэрээр Зам тээврийн хөгжлийн яамны Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Дарханы замыг баригдаж дуустал байрлан ажиллах үүрэг авсан. Тэр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Би юу ч амлахгүй, хугацаа хэлэхгүй. Гэхдээ энд бүх зохион байгуулалт алдагдсан байна” хэмээсэн юм.

Тэгвэл, Дарханы зам дагуу байрлан ажиллах энэ томилолтдоо тэр улсын төсвөөс 7.5 сая төгрөг авчээ. Томилолтын бүрэлдэхүүнд Дэд сайд Ж.Бат-Эрдэнээс гадна:

  • Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн А.Оюунболд
  • Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн О.Лхагвасүрэн нар багтжээ.

Томилолтын хугацааг тавдугаар сарын 4-нөөс зургадугаар сарын 2 хүртэл 30 хоног гэж тооцсон байна. Ажлын тайлангаа зургадугаар сарын 15-ны дотор гаргаж, удирдлагуудад танилцуулна. Томилолтын зардлын зарцуулалтыг задалбал:

  • Нэг хүний өдрийн хоол 16 мянган төгрөг. Иймд гурван хүний 30 хоногийн хоолны зардал нийт 1 сая 440 мянган төгрөг.
  • Нэг хүний өдрийн байрны зардал 53 мянган төгрөг. Иймд гурван хүний 29 хоногийн байрны зардал 4 сая 611 мянган төгрөг.
  • Шатахууны зардал нийт хугацаанд 1 сая 408 мянга 750 төгрөг гэж тооцжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-09 12:19

Ямбатай дарга нар ингэнэ эээ ар ажиллахад долоон сая төгрөгөөр юу хийдэг юм бол

Зочин
Зочин
2022-06-09 12:22

Дарханы зам дагуу байрлан ажиллах энэ томилолтдоо тэр улсын төсвөөс 7.5 сая төгрөг авчээ

Зочин
Зочин
2022-06-09 12:23

Үр дүн гарсан уу

Их мэдэх
Их мэдэх
2022-06-09 13:31

Хариуцсан ажлынхаа т�##�аар танилцуулж чадахгүй амьтан

Зочин
Зочин
2022-06-09 14:35

Зард�##� гарч болно. Гэхдээ үр дүн чух�##�. Тайлан бичих гэж ямар их удах юм бэ. Бараг зун өнгөрөх нь. Улирлын чанартай ажил хурд хэрэгтэй.

Зочинжирард
Зочинжирард
2022-06-09 15:26

Ийм үрэлгэн томилолтын зард�##� гэж дэндэж байна. Томилолтын хугацаанд газар дээр нь харж нөхцөл байд�##�ыг өдөр шөнөгүй ажиглаж шийдвэрлэх асууд�##� саад бэрхшээл нь юундаа хаанаа байна гэдгийг л хянаж ажилуулхаар томилж явуулж байгаа эрхмүүд нь ч ийм л сэтгэлгүй дорой зангианы голууд байх юм.

ogtsornoo uu
ogtsornoo uu
2022-06-09 15:47

ogtsoroochee

zochin
zochin
2022-06-09 17:15

ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ АВАЛГҮЙ ЯАХАВ. ХАРИН ХУУЧИН ЦАГТ ТОМИЛОЛТЫН АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЖ, ТОМИЛОЛТЫН МӨНГИЙГ ЯЛГАВАРТАЙ ОЛГОДОГ БАЙСАН АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭСЭН БОЛ 100 ХУВЬ, ДУТУУ ДУЛИМАГ ХИЙСЭН БОЛ 90, 80 ХУВЬ ГЭЭД ГОЛ НЬ ҮР ДҮН ГАРСАН УУ ГЭДЭГ Л ЧУХАЛ ХАЖУУГААР НЬ ЦАЛИНГАА БҮТЭН АВНА ТОМИЛОЛТООР ЯВАХ САЙХАН ШДЭЭ ГАДААДАД БОЛ БҮҮР ГОЁ

Зочин
Зочин
2022-06-09 17:52

МАНгарууд энэ замыг там болгож МАНгас шиг идэж үүрд дуурсагдахаар үлгэрийн зам болгов. 210 км замыг 4 жил тавьж дууссангүй. АН 4 жилд 3000км зам тавьж бүх аймгийг хатуу хучилттай замаар холбосон доо.Хоеулаа гайхамшиг

Зочин
Зочин
2022-06-09 19:39

Дарханы замын ажилд ахиц гарсангүй, харин сайд дарга нар 7,5 сая төгрөг авснаар томилолт өндөрлөжээ.

зочин
зочин
2022-06-12 18:56

Ингээд зогсохгүйээ дээрээс нь ц�##�ингаа нэмээд авна урагшилсан ажил ахисан юм нэг ч байхгүй тэгээд хэмнэнэ гэж ярих эдгээр этгээдүүдийг замчдын амьдарлаар яг тэдэн шиг л байлгах хэрэгтэй шүү дээ .

Холбоотой мэдээ

Back to top button