ДЭЛХИЙ

Бутанд багш эмч нар хамгийн өндөр цалинтай

Бутанд зургаадугаар сарын 5-ны өдөр гаргасан кабинетын шийдвэр дагуу багш, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдсэн байна. Ийнхүү эдгээр албан тушаалтнууд улсынхаа хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагчид болсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.   

Тус шийдвэр нь шатлан захирах ёсыг халах томоохон стратегийн алхам болжээ. Багш болон эмнэлгийн ажилтнуудын хувьд ажиллах цаг урт байдаг төдийгүй ажлын ачаалал өндөр байдаг ажээ. Нийт 8,679 багш, дөрвөн мянга орчим эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмсэн бөгөөд Бутаны ерөнхий сайдын албан газар “Хэрэв засгийн газраас цалингийн тогтолцоог эргэж харах шаардлага тулгарвал багшлах нь хамгийн өндөр цалинтай мэргэжлээр шалгарна” хэмээн мэдээлсэн аж.

 А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button