НИЙГЭМ

Jungkook, Charlie Puth нар хамтарсан уран бүтээл хийжээ

“BTS” хамтлаг үйл ажиллагаагаа түр зогсоон, гишүүдийнхээ соло карьерт анхаарал хандуулах болсноо мэдэгдээд удаагүй байгаа. Хамтлаг багагүй хугацааны дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ хэмээж буй.

Тэгвэл, үүнээс хойш “BTS” хамтлагийн гишүүдийн соло уран бүтээлийн тухай цуурхал тарсаар байна. Тэдний нэг нь, хамтлагийн дуучин Jungkook. Тэрбээр АНУ-ын уран бүтээлчCharlie Puth-тэй хамтарч, “Left and Right” дууг зургаадугаар сарын 24-нд цацахаар болсноо мэдэгдлээ.

Энэ тэдний анхны хамтрал биш юм. Тэд гурван жилийн өмнө хамтдаа нэгэн тоглолтод “We don't talk anymore” дуугаар ковер хийж сайшаал хүртэж байсан. Үүнээс хойш тэднийг дахин хамтарч магадгүй талаар фенүүд нь ихээхэн таамаглаж байв.

Charlie Puth нэгэнтээ Jungkook-ын тухай ярихдаа “Би түүнийг хүндэлдэг, намайг түүний фен гэж ойлгож болно” гэж хэлж байсан төдийгүй инстаграм хуудсаараа түүнийг дагадаг аж.

О.ПҮРЭВСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button