УЛС ТӨР

Г.Занданшатар, М.Оюунчимэг нар маргаж, УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы хуралдаан спикер Г.Занданшатар, М.Оюунчимэг гишүүн нарын маргаанаар өндөрлөлөө.
Үдээс хойших хуралдаанаар ХЭҮК-ын 21 дэх илтгэлийг хэлэлцсэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар тус хэлэлцэх асуудалд долоо хоногийн завсарлага авсанд М.Оюунчимэг гишүүн унтууцав.

Тэрбээр “Найр наадам, цол зэргийн асуудлыг хэдэн өдөр хэлэлцэж, цаг авчхаад хамгийн чухал зүйлээ орхилоо” хэмээв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ бол ажлын бус цагаар хэлэлцсэн болоод орхих сэдэв биш. М.Оюунчимэг гишүүн та өөрөө горимын санал гаргаж, үүнийг хэлэлцэх асуудлын товын эхэнд оруулсан. Попрох сэдэв, попордог цаг биш. Иймд долоо хоногийн дараа нухацтай хэлэлцэнэ” гэлээ.

М.Оюунчимэг гишүүн үргэлжлүүлэн маргасаар байсанд спикер “М.Оюунчимэг гишүүнд сануулах арга хэмжээ авлаа. Чи битгий худлаа попорч бай” хэмээн алх цохиж, өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-06-18 23:22

Олон үггүй огцорч тонил.

Зочин
Зочин
2022-06-19 06:21

Оюунчимэг ч попчин болсон анх овоо юм гэж бодож байсан.

Зочин
Зочин
2022-06-19 14:28

ЭНЭ НЭГ СОНИН ЧАВГАНЦ ХӨГГҮЙ БОЛЦОРСОН ХӨГЖИМ МЭТ СОНИН ДУУ ГАРГААД ИХ ПОПОРДОГ БОЛЖЭЭ.ГЭНЭТ Л ЭНЭ НЭГ ОРДНООР ГҮЙДЭГ ГОНГИНУУР СЭТГҮҮЛЧ ГИШҮҮН БОЛООД ЦООРСОН. ОВОО АВГАЙ БАЙХ ГЭТЭЛ ТЭНЭГ БАЛАЙ ЮМ ЯРИАД ХУРАЛДАА БУВАР БУВАР ХИЙТЭЛ ЮМ ИДЭЭД ТЭНЭГЭЭРЭЭ ГАЙХУУЛААД ЭХЭЛСЭН. ХОХЬ ЧИНЭЭ ТЭЖЭЭСЭН ОХИН БЯРУУ ЧИНЬ ТЭРГИЙГ ЧИНЬ ЭВДЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ. ОЛОН Ч ЮМАН ДЭЭР ГОНГИНОН ЁНГИНОН ЯРШИГ ТӨВӨГ УДНА ДАА ШАЛАВХАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГИЙН ДАРГААР ХӨӨГӨӨД ЯВУУЛ НААДАХАА ЭНЭ ТЭНЭГЭЭР МОЭНГОЛЫН ТӨР ДУТААГҮЙ УРЬДНЫХАА ХЭДЭН БАЛАЙГ ЯАЯ ГЭЖ БАЙНА ЗҮГЭЭР ЯРШИГ ЦААШАА

Холбоотой мэдээ

Back to top button