НИЙГЭМ

"Мал айлын хашаанд сүлбүүлж хорогдсон хохирлыг хуульчилсан зохицуулалт байхгүй"

Хотын зах, зуслан, тариалангийн талбайг хашиж хамгаалсан төмөр хашаануудад мал, амьтан сүлбүүлж гэмтэх, хорогдох нь элбэг тохиолдож байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуслангийн хашааны төмөрт сүлбэгдэж, дотор эрхтэн нь цувсан адууг иргэд хашаанаас суллаж буй бичлэг цахим орчинд түгсэн. Нүд хальтрам дүр зураг бүхий эл бичлэгийн сэтгэгдэлд нэгэнт гэдэс нь цувсан бол суллаж тавихгүй нугаслаж хороох нь зүйтэй байсан гэцгээх иргэд олон байв. Мөн ой зүгтээ хурдтайгаар давхиж одсон тэр адуу хаана очсон бол, яасан бол бодол үзсэн хүн бүрт төрсөн нь лавтай. Бид энэ тохиололд мал хэр удаан амьдрах, дуудлага мэдээлэл хаана бүртгэгддэг, хэн нэгэн хуулийн хариуцлага хүлээх эсэх талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

МХЕГ: Манайд энэ төрлийн дуудлага, мэдээлэл ирдэггүй. Тохиолдол гарсан газрын харьяа цагдаагийн байгууллага, мэл эмнэлэгт ханддаг болов уу.

Мал эмнэлэг: Сүүлийн жилүүдэд хамгаалалтын хашаанд мал, амьтан гэмтэх болсон. Ноднин нэг буга хашаанд сүлбэгдэж үхсэн. Энэ адууны хувьд бол амьдрах чадвар байхгүй болно. Ер нь бол нугаслах нь зөв л дөө. Гэдэс нь тэгээд гараад ирсэн бол дотроо баас нь цувчихдаг, цус алдана. Аминаас хол болохоор нэг хэсэг байх л болов уу. Тэгээд найдваргүй гэсэн үг.

Зуслан, тариалангийн талбайн хашаа үйлдвэрлэгч “Фокус”: Байнгын хашаа барьж эд хөрөнгө, эзэмшил газраа хамгаалахдаа шовх ирмэг, үзүүрээс татгалзах хэрэгтэй. Торон хашааны толгой хэсгийг мал амьтны бие гэмтэхээс сэргийлж ирмэгийг нугалах, байнгын төмөр хашаануудын дээд үзүүрийг шулуун дарсан байдалтай төмөр гагнах, эсвэл мал амьтан давах боломжгүй өндөр хийх хэрэгтэй. Иргэд ундааны бөглөө угласан харагддаг. Энэ нь яг тохиолдоод байгаа мал, амьтны эрсдэлээс хамгаалж чадахгүй л дээ. 

СХД Цагдаагийн II хэлтэс Мөрдөн байцаах албаны дарга Э.Батбаяр: Энэ тохиолдол уг нь цөөн. Ганц нэг тохиолдохоор иргэд сошиэл орчинд түгээчихдэг. Хуулийн хариуцлага, гэм бурууг тогтоох талаас нь ярихад хэн ч ямар ч хариуцлага хүлээхгүй.  Нийслэлийн ногоон бүсэд таван хошуу мал маллахыг хуулиар хориглож, гаргасан. Нөгөө талаас иргэн газар өмчлөх эрхтэй. Өмчилсөн газартаа иргэн өөрийн дуртаа эд зүйлээ хийх, өмч хөрөнгөө хамгаалах эрхтэй. Малчид өөрсдөө малаа сайн хариулаагүйгээс ийм асуудал үүсч байна. Тэгэхээр мал айлын хашааны төмөрт өлгөгдөж, сүлбүүлж гэмтэхэд эрүүгийн болон зөрчлийн хуулинд энэ харилцааг шийдвэрлэх хуульчилсан зохицуулалт байхгүй.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 08:06

Хашааны үйлдвэрүүд хүнлэг баймаар юм

Зочин
Зочин
2022-06-21 08:07

Тэр м�##�ыг шууд амийг нь тамлахгүй хүн аймаар юм хийх юм

Зочин
Зочин
2022-06-21 09:01

Түргэний голд би айлын хашаанд өлгөгдсөн, орооцолдсон адуу, бас нэг бяруутай таарч хашааг эвдэж сулласан. Энэ адууны дотор гэдэс цоороогүй бол м�##� эмнэлэг дуудаад гэдэсийг буцааж хийгээд арьсыг оёх байж. Өмнө нь айлын нэг морь яг ингэхэд тэгж эмчлээд одоо зүгээр.

Зочин
Зочин
2022-06-21 09:23

Хашааны эзэн толох естой

Зочин
Зочин
2022-06-21 10:54

Эвий дэээ юу ч хэлхэв дэндүү эмгэнэлтэй

Зочин
Зочин
2022-06-21 13:13

МАХНЫ ЧЕНЖҮҮДЭД БИТГИЙ ӨГӨӨРЭЙ ТЭД ХҮН БИШ ЗҮГЭЭР Л МУУСАЙН ӨТНҮҮД

Зочин3
Зочин3
2022-06-21 14:17

Hashaanii buruu yu bh ve? Hun m#l orohois sergiilj l baridag shuu de.Harin m#laa harj handah n zuid niitseh bolovuu.

Холбоотой мэдээ

Back to top button