НИЙГЭМ

Г.Мэнд-Амар: 500 сая төгрөг зарлагадсан ч Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох боломжгүй боллоо

Өнөөдөр /2022.06.21/ "Камертон" хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар төв талбай дээр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор товлогдоод байсан "The Night With Us" тоглолтыг өөр газар зохион байгуулахаар болсон талаар ярьсан юм.

Г.Мэнд-Амар буюу Мээдээ "Тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр бэлтгэлдээ гарч, 500 сая төгрөгийн бодит зардал гаргаад байсан. Гэвч Үндэсний их баяр наадмын бэлтгэлийн ажилд саад болж байна хэмээн биднийг болиуллаа. Гэхдээ тоглолтоо цуцлахгүй. Хүүхдийн паркад тоглохоор боллоо. Гаргасан зардал мөнгөндөө гомдолтой байна" гэжээ.

Зургадугаар сарын 24-нд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркад тоглохоор болсон "The Night With Us" тоглолтод:

  • "Харанга"
  • "Никитон"
  • "Камертон"
  • Гурван охин зэрэг хамтлагууд оролцох юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 07:53

Энэ өвөө нар мөнгө хийх гэсэн юм байхдаа одоо эд нарыг хүн тоож сонсох уу
Зайлаа .....

Холбоотой мэдээ

Back to top button