УЛС ТӨР

Н.Ганибал 2027 он хүртэл хилээр адуу ОРУУЛЖ, ГАРГАХЫГ хориглох тогтоол санаачилжээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал 2030 он хүртэл Монгол Улсын нутаг дэвсгэрт ямар нэг үүлдэр, удмын адуу импортлохыг хориглох агуулгатай тогтоолын төсөл санаачлан, санал авч байна. Тэр энэ хуулийн төслөө тавдугаар сарын 24-ний өдөр Lawforum.parliament.mn сайтад байршуулжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байх үеэр ийм заалт орж ирсэн. Үүнийг УИХ-ын гишүүд эсэргүүцэж, “Зүгээр л эрлийз морь уралдуулахгүй гэж журмаа гарга л даа. Адуу импортолдог ААН-үүдийн үйл ажиллагаанд ингэж халдаж болохгүй” гэсээр унагасан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Ганибал өмнө нь энэ агуулгыг тусад нь тогтоолын төсөл хэлбэрээр боловсруулж, өргөн барихаар бэлтгэж байжээ.

Тогтоолын төслийн онцлох заалтуудаас дурдвал:

  • ...Улсын хилээр адуу гаргах, оруулах хөдөлгөөнийг 2027 оныг дуустал хугацаанд зогсоосугай
  • Монгол Улсад импортлох адууны тоог 2023.01.01-ний өдрөөс 2030.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд “0” хэмжээгээр тогтоох
  • Адууг улсын хилээр гаргах, оруулах үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэж, зөвшөөрөлгүй болон үржлийн үнэт чанараар үнэлэгдээгүй адуу импортлон тараасан үйлдэлд дүгнэлт гаргах, энэ чиглэлийн тусгай зөвшөөрөл олгох, цуцлах харилцааг нарийвчлан тогтоох, улсын хилээр адуу оруулах үйл ажиллагааны бүртгэл, хяналтыг сайжруулах зэрэг байна.

Тогтоолын төслийг энд дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сонгогч
сонгогч
2022-06-21 15:22

Та нар улс эх орноо хөгжүүлж, ард түмнийхээ аж амьдр�##�ыг сайжруулах ажил хийгээч ээ. Гадны адуу оруулах нь оруулж л байг, монгол удмын өөрсдийнхөө адууны угшлыг хамга�##�аад, наадмаар гадны адуу ур�##�дуулахгүй байхад боллоо биз дээ. Эрлийз адуу ур�##�даж болно ш дээ. Одоо бүр ард түмний өдөр тутмын амьдр�##�ыг хуулиар зохицуулах гээд байгаа юм уу шившиг,

Зочин
Зочин
2022-06-21 17:09

Дэмжиж бна . Гаднаас өвчтэй адууг оруулж ирж Монгол адуутай эрлийзжүүлж , өвчин х�##�даах замаар Монгол адууг устгах гадны захи�##�гатай үйл ажил байх шүү

Малын эмч
Малын эмч
2022-06-22 00:00
Reply to  Зочин

Тэнэг хог минь, эмнэлэг диспансерын байнгын хян�##�танд байдаг импортын адуу харин ч эруул байдгийн, харин орж ирсэн хойноо манай адуунаас х�##�двар аваад ухдегийн. Самданжамц гуай нар еерсдее ялд унахгуйн тулд ш�##� эсрэг акт гаргадаг байхгуй юу даа !!!!!

Холбоотой мэдээ

Back to top button