НИЙГЭМ

Хоёр сарын хугацаанд 200 мянган иргэн тоон гарын үсэг авлаа

Улсын бүртгэлийн байгууллагаас 2022 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн 16-аас дээш насны иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн. 

Үүнээс хойш хоёр сар орчмын хугацаанд буюу зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар 202,834 иргэнд тоон гарын үсэг олгоод байгааг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ. 

Холбогдох Цахим гарын үсгийн тухай хуулийн зургадугаар зүйлд тоон гарын үсгийг хэрхэн хэрэглэх талаар дурдсан байдаг. Үүнд:

  • 6.1.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх/-ээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээгээр баталгаажсан тоон гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адил хүчинтэйд тооцно.
  • 6.2.Тоон гарын үсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээ бүхий иргэн, хуулийн этгээд хэрэглэж болно.
  • 6.3.Төрийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээд цахим баримт бичгийг бусдад шилжүүлэх, дамжуулахдаа зөвхөн тоон гарын үсэг хэрэглэнэ.
  • 6.4.Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмыг Засгийн газар батална.
  • 6.6.Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч нь хуулийн этгээд бол цахим баримт бичигт тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны тоон гарын үсгийг хэрэглэнэ.
  • 6.7.Тоон гарын үсгийг хэрэглэхтэй холбогдсон, энэ хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button