НИЙГЭМ

Зодуулсан хүү хөдөөнөөс ирж, эгчтэйгээ шүүх эмнэлэгт үзүүлж байна

16 настай Б нь 17 настай М хүүг зодож, танхайрсан тухай бичлэг сошиал орчинд түгсэн. Уг үйл явдал одоогоос нэг сарын өмнө болсон гэдгийг ЦЕГ-аас мэдээлээд буй. Мөн Б-д холбогдуулж, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн юм.

Тэгвэл М хүүгийн ахтай "Өдрийн сонин" холбогдож, тодруулга авчээ.

Хүүгийн ах ярихдаа "Үйл явдлыг цахим сүлжээнд тарсан бичлэгээс л үзлээ. Хичээл нь амарсан тул хөдөө, айлд мал маллахаар явсан байсан. Өчигдөр холбогдож, цагдаагийн байгууллагаас дүүг маань хөдөөнөөс авчирсан. Шүүх эмнэлэгт биеэ үзүүлж, эгчтэйгээ хамт явж байгаа. Ирэхээр нь зөвлөлдөж байгаад гомдол гаргаж, өмгөөлөгч авах эсэхээ шийднэ" гэж ярьжээ.

Сурагч Б нь хоёр жилийн өмнө "Сэтгэмж" цогцолбор сургуульд суралцаж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус сургуулийн захирал О.Мөнхзаяа манай сайтад өгсөн тодруулгадаа "Б есдүгээр ангиа төгсөөд манай сургуулиас гарсан. Суралцдаг байхдаа элдэв хүмүүжлийн доголдол гаргаж, асуудалд холбогдож байгаагүй" хэмээсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button