НИЙГЭМ

Х.Нямбаатар: Нас барсан цэргийн асуудалд эмч нарын өмнөөс дүгнэлт хийхгүй

Энэ сарын 16-ны өдөр дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагч ходоод авхуулах мэс ажилбарт орон, нас барсан. Түүний ходоод цоорсон тул яаралтай ходоод авах мэс ажилбар хийсэн ч ийн харамсалтай үйл явдал болсон. Гол нь, талийгаачийн ар гэр цэргийн ходоодыг гадны хүчтэй даралтын улмаас цоорсон, суурь эмгэг өвчин байгаагүй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд тодруулга өгөхдөө “Ийм хэрэг гарсан. Талийгаачийн биенд Шүүх эмнэлгээс задлан шинжилгээ хийж байгаа. Нас барсан шалтгааныг эмч нарын өмнөөс дүгнэж болохгүй. Иймд холбогдох албаныхныг суулгаж байгаад, хэвлэлийн бага хурал хийлгэж өгье. Тэднээс шууд асууж, тодруулах боломжоор хангая” гэлээ.

Энэ дагуу 16.00 цагаас Дотоодын цэргийн штабд нас барсан цэргийн асуудлаар мэдээлэл өгөхөөр болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x