НИЙГЭМ
ЗГ: Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат тээвэр хийснээр экспорт 10 сая тонноор нэмэгдэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.22/ болж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээврийн туршилтыг долдугаар сарын 5-ны дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон талаар мэдээллээ.
Тодруулбал, автомат удирдлагатай тээвэр хийж эхэлснээр тус боомт дахь нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэх тооцоололтой юм байна. Мөн энэ тээврийг цаашид Шивээхүрэн-Сэхээ, Хангимандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.