НИЙГЭМ

ЗГ: МИАТ ТӨХК-д татаас өгч, дотоодын агаарын тээврийн компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.22/ болж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр, агаарын тээврийн салбарыг дэмжих хүрээнд зарим арга хэмжээ авсан талаар мэдээллээ.

Тодруулбал, МИАТ ТӨХК-д татаас өгөхөөр шийдвэрлэжээ. Түүнчлэн Европоос ирэх жуулчдыг нэмэгдүүлэхийн тулд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог 17-гоор нэмэгдүүлэхээр болсон байна.

Үүний зэрэгцээ дотоодын агаарын тээврийн компаниудад хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргажээ. Хил гааль хаалттай, цар тахлын үед агаарын тээврийн компаниуд багагүй хохирол амсаад байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button