НИЙГЭМ

Хар тамхи болон эм найруулж судсаар тарьснаас ТАВАН залуу амиа алджээ

2022 оны эхний зургаан сарын байдлаар хар тамхи болон эмийг эмнэлгийн бус орчинд тунг хэтрүүлэн хэрэглэж, эмийн хордлогод орж амь насаа алдсан таван удаагийн тохиолдол бүртгэгджээ.

Амь насаа алдсан иргэд 17-30 насны өсвөр үе, хүүхэд залуучууд байжээ.

Хар тамхи болон жортой болон жоргүй олгогдох эмийг гар аргаар найруулан судсаар тариснаас болж амь насаа алдахаас гадна судсанд бөглөрөл үүсч, мэдрэлийн судас нарийсч үе мөч, гар хуруугаа тайруулж хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдэж байна.

Амь насаа алдсан 5 удаагийн хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахад эмийн зохисгүй хэрэглээ, тун хэмжээг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүссэн байх тул эцэг, эх асран хамгаалагч нарын зүгээс үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button