НИЙГЭМ

ЗӨВЛӨГӨӨ: Харшилтай хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ, эмчлэх арга

Дулааны улиралд хүмүүст тулгардаг гол асуудлуудын нэг нь харшил. Иймд ургамлын тоосны харшлаас сэргийлэх талаар зөвлөмж хүргэж байна.

Хэрэв та харшилтай бол таны бие махбодь ямар нэгэн зүйлд хэт хүчтэй хариу урвал үзүүлж байна гэсэн үг. Үүнийг бид харшил төрүүлэгч буюу аллерген гэдэг. Харшил төрүүлэгчийг илрүүлэхийн тулд харшлын эмч нар таны арьсанд сорил тавих болон зарим тохиолдолд цусыг шинжилж үздэг. Эмч нар таныг юунд харшилтайг тодорхойлсоноор хамгийн тохиромжтой эмчилгээг сонгоно. Мөн та харшил өгдөг зүйлээсээ урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломжтой байна.

Ургамлын тоосжилтын хуанлигаар долоо, наймдугаар сард үет ургамлууд, таван салаа, халгай, лууль, шарилжны тоосжилтын хугацаа болон оргил үе таардаг. Эдгээр сард 04-11, 17-20 цагийн хооронд салхивчаа онгойлгохгүй байх хэрэгтэй юм.

Тиймээс танд дараах зөвлөмжийг хүргэе.

  1. Эмчийн зааваргүй хамрын дусаалга дусаах, эм уух нь сөрөг нөлөөтэй тул заавал мэргэжлийн эмчид хандаж, юунаас харшилдаг болохоо тогтоолгох хэрэгтэй
  2. Дархлаагаа сайтар дэмжих нь тоосжилтын үед харшилаас сэргийлэх нэг арга юм.

Харшлын үед илрэх шинж тэмдэг:

  • Ханиах, цээж бачуурах
  • Нус, нулимс гоожих
  • Нүд улайх, загантнах
  • Дээрх шинж тэмдэг илэрвэл:
  • Мэргэжлийн эмчид үзүүлэх
  • Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх
  • Гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Ургамлын тоосжилтын оргил үед цонхоо хаах
  • Хувийн ариун цэвэр сайтар сахих
  • Гадуур гарахдаа нүдний шил зүүх

О.ПҮРЭВСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-25 10:31

Харшил зовоож байна аа

Зочин
Зочин
2022-06-25 18:49
Reply to  Зочин

Гарахдаа нойтон маск зүү. ойрхон ойрхон солиод бай. Даавуун маск байсан ч болно. Мэс заслын дэлгүүрийн маск бол гаднаас нь сайн ус цацаад эсвэл гадна т####ыг нь усан дор нэг бариад өмсдөг. Өдөрт олон удаа усанд орохгүйг хүсвэл гарахдаа битүүлж гарах. үсээ д####длах, шил зүүх. Хамар , ам нүд 3-аараа ургамлын тоос оруулахгүй байх хэрэгтэй. Бороо орохоор у/тоос дарагддаг тул гэрээ байнга ядаж өөрийнхөө амьдардаг өрөөг битүүлээд хивстэй бол соруулаад, хивсгүй бол чийгтэй цэвэрлэгээ сайн хийгээд цонхоо хэзээ ч онгойлгохгүй, Ха####гаа ч гарах орохдоо хаагаад бусад өрөө рүүгээ явахдаа гэр дотроо ч маск зүүх. Гэртээ гаднаас орж ирэхийн өмнө гадаа хувцсаа сэгсрэх гөвөх, маш хүнд ####лергитэй бол зүгээр вакүүм гэртээ орохын тулд үүдэндээ гадаа хувцас гутлаа тайлаадгялгар уутанд хийж орхидог, эсвэл авч ордог. Үс чинь гадаа ил байсан бол урт үстэй бол үсээ сэгсрэхгүй байхаар бөөрөнхийлж боох эсвэл даавуу ####чуураад дарж боож ороод л шууд шүршүүр рүү явна. Тэгэхгүй бол үсэнд чинь на####дсан эсвэл өрөөн дотор хивсэнд эсвэл чихмэл тоглоом түүнтэй төстэй гадаргуутай юм шигддэг төрлийн зүйлс эргээд ####лергиг чинь хөдөлгөнө. Усанд орохоор бороотой адил тоосонцорууд гэмтээд ####лерги үүсгэж чаддаггүй. Эмээ уугаад л. Нүдний шил нүд рүү шууд орж ####лергитэхээс хамга####на. Том нүдний шил тусам сайн. Улиасны цагаан л нүдэнд харагдаж буй болохоос бсуад ургамлынх харагддаггүй. Гэхдээ агаарт яг энэ улиасны цагаан шиг ихээр байгаа тул харшил өгч байна. Өөрийгөө хамга####ахгүй бол ####лергины чинь тоо ихсээд л байна. Аллергины цаг өнгөрөхөөр спортоор хичээллэж дархлаагаа сайжруулах.

Зочин
Зочин
2022-06-27 09:11

манай монголд харшилтай хүний тоо суд####гааг гаргасан юм байдаг болов уу өдийд баахан л харшил хөдлөлөөө гэсэн хүмүүс явж байхийн

Зочин
Зочин
2022-06-27 09:11

Харшил хөдлөөд хэцүү байна шүү

Зочин
Зочин
2022-06-27 09:12

Мэдээгүй хүнд нь мэдэж авб#### чух#### мэдээлэл байна шүү баярл####ааа

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x