УЛС ТӨР

Д.Амарбаясгалан: Нэг намын тогтолцоо руу гулсах эрсдэлтэй тул сонгуулийн системийг өөрчилнө

ҮХНӨ болоод сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог өөрчлөх асуудлаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Дэлхийн дунджаар авч үзвэл парламентын нэг гишүүн нийт иргэдийнхээ нэг хүрэхгүй хувийг төлөөлдөг жишиг байна. Гэтэл өнөөдөр манайд нэг гишүүн нийт иргэдийнхээ дөрөв орчим хувийг төлөөлдөг ийм байдалд бид хүрчихсэн байгаа нь төлөөллийн ардчиллыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Үүнээс үүдээд нэг гишүүн дээр нөлөөлөх эрх мэдлийн тоо харьцангуй өндөр болсон. Нөлөөлөх эрх мэдэл өндөр байгаагаас болоод тодорхой төрийн ажлын институт хоорондын зохист харилцаа алдагдсан.

Мөн улс төрийн намуудын өрсөлдөх чадвар буурч байна. Бидний судалгаагаар, сонгуульд өдгөө 1.8 намын өрсөлдөөн явагдаж байгаа. Энэ цааш 1.5, нэг рүү буух буюу нэг намын тогтолцоо руу гулсах эрсдэлтэй. Иймд эрх баригч намын хувьд алсыг харж, парламентын ардчиллыг хүчирхэгжүүлэх үүднээс ийм бодлого барьж байгаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гуталт муур
Гуталт муур
2022-06-28 14:42

Нэг намын системтэй болчихвол ер нь яадаг юм

Зочин
Зочин
2022-06-28 18:47

Энэ их муу з�##�ьтай з�##�уу юм аа

Zochin
Zochin
2022-06-28 22:12

Dahiad olonh bolohiig husehgui bga uym bh daa,unemshihed hezuu l sonsogdoj bna..

Zochin
Zochin
2022-06-29 10:38

Dald sanaa onoo bhgui bol,zov l bair suuri..

Холбоотой мэдээ

Back to top button