НИЙГЭМ

МСҮТ төгсөгчдийн тэтгэлгийг хувийн дансанд нь шилжүүлж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын суралцагчид тэтгэлэг олгох журмын дагуу МСҮТ-ийн 1265 суралцагчийн тэтгэлгийг өнөөдрөөс /2022.06.29/ шилжүүлж эхэллээ.

Тодруулбал, 1265 төгсөгчийн мэдээллийг цахим мэдээллийн сан болон сургуулиас ирүүлсэн албан ёсны боловсролын баримт бичигтэй тулгалт хийн баталгаажуулж хувийн данс руу нь шилжүүлж байна.

Харин регистрийн дугаар буруу, алдаатай, техник, мэргэжлийн боловсролын удирдлагын мэдээллийн tvets.edu.mn системд давхардсан, боловсролын удирдлагын мэдээллийн esis.edu.mn системтэй давхардсан, дээд боловсролын удирдлагын мэдээллийн hemis.edu.mn системтэй давхардсан суралцагчийн мэдээллийг нэг бүрчлэн тулгалт хийж алдааг залруулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button