НИЙГЭМ

Цэргийн хуарангаас ЭЕШ-д бэлдэж, хүссэн сургуульдаа тэнцжээ

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дэд түрүүч Б.Баясгаланбаатар өөрийн хүссэн сургуульдаа цахимаар ЭЕШ шалгалт өгөөд тэнцжээ.

Б.Баясгаланбаатар "Хугацаат цэргийн албанд Дорнод аймгийн Хэрлэн сумаас 2021 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн. Цэрэгт ирсэн хойноо яагаад элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн гэхээр миний мөрөөдөл мөрдөн байцаагч болох юм. 2020 онд ангийнхантайгаа хамт шалгалтаа өгөөд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцахаар хүсэлтэй байсан ч оноо хараахан хүрээгүй. Уг нь өөр гурван дээд сургуулийн урилга надад байсан л даа. Гэхдээ би энэ насандаа ажлаасаа аз жаргалыг мэдрэхийн тулд хүссэн мэргэжлээрээ л суралцана гэсэн хүсэлтэй байсан учраас арга буюу өнжсөн. Энэ хугацаанд барилга дээр ажиллах, машин угаах гээд олон л ажил хийсэн.

Өнгөрсөн гуравдугаар сард ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүүд би Дотоод хэргийн их сургуульд элсэхийн тулд элсэлтийн ерөнхий шалгалтаа дахин өгмөөр байна. Цэргийн сургалт бэлтгэлийнхээ хажуугаар хичээлээ бэлтгэж болох уу” гэхэд ихэд уриалгахан зөвшөөрсөн. Тэр цагаас хойш нийгэм, математик, монгол хэл, англи хэл гэсэн дөрвөн хичээлээ бие даан бэлтгэж, шалгалт өгсөн. Дотоодын хэргийн их сургуульдаа ч цахимаар бүртгүүлсэн. Харин өчигдөр орой “Та тэнцлээ” гэсэн мессэж ахын утсанд ирээд бөөн баяр боллоо.

Өнөөдөр манай эмээ, ах хоёр ангийн удирдлагуудад “Манай хүүхдийг сурах бололцоогоор хангасан Зэвсэгт хүчнийхэнд баярлалаа” гээд ирж талархал илэрхийлсэн. Одоо би эрүүл мэндийн үзлэг, спорт ур чадварын шалгалтаа сайн өгчихвөл хүссэн мэргэжлээрээ суралцах боломж нээгдлээ гэсэн үг. Ангийн захирагч надад долдугаар сарын 2-ны өдөр хот явж шалгалтаа өгөөрэй гээд чөлөө өгсөн" хэмээн ярьсан байна.

ЭХ СУРВАЛЖ: Зэвсэгт Хүчний Жанжин Штаб /Ахлах дэслэгч Д.Болор/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-29 17:22

Эрүүл мэндийн үзлэг нь маргааш нөгөөдөр байгаа. Цэрэг болохоор эрүүл мэндийн үзөлэгт оролгүй автоматаар зөвшөөрдөг үү ?

Холбоотой мэдээ

Back to top button