НИЙГЭМ

Ч.Мөнхбаярын дүү: Шүүх эхлээд хангалтгүй гэж үзсэн материалаараа өчигдөр яллачихлаа

Иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэмээн хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас баривчлаад байсан. Улмаар хоёр ч удаагийн шүүх хурал болж, түүний гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй. Тэгвэл өчигдөр буюу зургадугаар сарын 28-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноосон юм.

Энэ талаар Ч.Мөнхбаярын дүү Ч.Мөнх-Эрдэнэ өөрийн сошиал хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Өчигдөр Мөнхөө ах болон өмгөөлөгч нар ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан. Гэнэт тийм шийдвэр гарахад үнэхээр шоконд орсон гэсэн. Хамгийн гол нь дөрөвдүгээр сарын 1-ний шүүх хурлаар нотлох баримтгүй, гэм буруутай нь нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тэр үеэс хойш эсрэг талынхан ганц цаас баримт ч нэмээгүй, харин манай талаас өчнөөн нэмэлт баримт бэлдэж оруулсан. Үндсэндээ дөрөвдүгээр сарын 1-нд хангалтгүй гэж эрүүл шийдвэр гаргаж байсан баримтаараа өчигдөр яллачихсан. Гэхдээ дахиад хоёр ч шатны шүүх байна" гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button