УЛС ТӨР

Засгийн газар гангийн хэлэлцүүлэгтээ "Кью Эс Си" ХХК-ийг оруулсангүй

Засгийн газраас өнөөдөр /2022.07.04/ "Шинэ сэргэлт-Монгол ган" хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт "Кью Эс Си" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир оролцохоор ирсэн боловч зохион байгуулагчдын зүгээс оруулахгүйгээ мэдэгджээ.

Мэдээлэл өгөхөд, "Кью Эс Си" ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн менежментийг концессын гэрээгээр эзэмшиж байсан юм. Харин Засгийн газрын шийдвэрээр концесс цуцлагдаад буй.

Энэ үеэр Э.Шижир "Манай компанийн хувьд "Монгол ган" цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр 2014 оноос хойш ажиллаж, технологийн олон судалгаа хийсэн. 2021 оны есдүгээр сард ТЭЗҮ-ээ батлуулсан. Гэтэл Засгийн газар ямар нэг бодитой үндэслэлгүй, гэнэтийн шийдвэрээр концессын гэрээг цуцалсан.

Бидний хувьд гангийн салбарыг хөгжүүлэх чиглэлд судалгаа хийж ирсний хувьд энэ хэлэлцүүлэгт оролцож, дуу хоолойгоо өргөхийг хүссэн. Ийм салбарын уулзалт өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй. Гэвч зохион байгуулагчдын зүгээс оролцуулахгүй гэсэн хариу өгч байна л даа. Урилгагүй ч болов оролцож, дуу хоолойгоо өргөмөөр байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-04 11:55

Энэ нээрээ арай хэтэрхий юм аа

Зочин
Зочин
2022-07-04 12:21

Ичмээр юм болжээ

Зочин
Зочин
2022-07-04 12:48

ЗАРСАН ХҮДРИЙНХЭЭ ТООЦООГ ГАРГА

Зоч
Зоч
2022-07-04 13:25

Sahal erdenebileg odoo boliojre ulsiin uikdweriig hulgailad awjaad eeriinhee ym shig neheed guigeed baih ymaa.chi danfaa luiwaraar awsan bn bugdiig odoo uks#aa egeed.z##laaj ganrcaraa ideh gd guigeed b ym ard tumend egeej hujaagiin huuhed bolhooroo bidniig bododguo ymui

Зочин
Зочин
2022-07-04 17:28

Төмрийн хүдэр бол Монгол улсын экспортын үндсэн бүтээгдэхүүний нэг. Экспортолж болохгүй гэвэл экспортыг төрөөс хязгаарлах боломж нээлттэй. Тэгтэл буруутан нь хувийн хэвшил болж үлджээ.

Зочин
Зочин
2022-07-04 18:06

Төмрийн хүдэр бол Монгол улсын экспортын үндсэн бүтээгдэхүүний нэг. Экспортолж болохгүй бол экспортыг төрөөс зогсоогоод БТЕГ, Алтайн хүдрийг ижилхэн төрд хурааж авч болох нь.

Холбоотой мэдээ

Back to top button