НИЙГЭМ

"Жолооч буруутай нь тодорхой байхад хэргийг прокуророос удаа дараа хаалаа"

Өнгөрөгч 2021 оны дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд самарт явсан зургаан иргэн угаартан нас барсан хэрэг гарсан. Тэд бүхээгтэй ачааны автомашины тэвшин дээр унтаж байсан бөгөөд, шөнөдөө угаартаж нас барсан тухай мэдээлэл цацагдаж байв.

Тэгвэл жил дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ч хэрэг одоо хэр шийдэгдээгүй байгаа талаар хохирогчдын ар гэрийн төлөөлөл ярилаа. Түүнээс манай сайт лайв тодруулга авсан юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

Тухайн үед нас барсан зургаан иргэний дөрөв нь манай сайтад мэдээлэл өгсөн иргэн Т-ийн гэр бүлийн хүн юм байна.

Тэрбээр "Тухайн өдөр хоёр ачааны машиныг зэрэгжүүлж тавиад, хүмүүсийн зарим нь тэвшин дээр, зарим нь машины голд ор засаж хоносон. Харин хоёр машины жолоочийн нэг нь шөнөжин нормалдаж хоносон талаар бид дараа нь мэдсэн. Жолооч өөрөө, түүнтэй хамт кабинд хоносон эмэгтэй ч хэлж байсан. Үүнээс болж тэвшин дээр унтаж байсан хүмүүс угаартсан гэж үзэж байгаа. Тухайн жолооч манай доод ангийн залуу, би танина. Тийм учраас хэрэг хууль журмын дагуу шийдэгдэх байх гэдэг үүднээс нэг их зарга үүсгэж хандаагүй.

Гэтэл хэрэг хэд хэдэн удаа аймгийн прокурор дээр хаагдсаны дараа УЕПГ-аас тогтоол гарч хаасан байна. Тогтоолыг харахад хохирогчдыг бүрэн буруутгасан байсан. Үүнийг хараад эцсээ хүртэл явахаар шийдэж, хэвлэлд мэдээлэл өгч байна" гэлээ.

Хэдийгээр хэргийг цагдаагийн газраас "Жолоочийн буруутай үйлдлээс үүдсэн" гэдэг агуулгаар хэрэг нээж, прокурор луу шилжүүлдэг ч очоод хаагддаг байна. Шөнө машинаа унтраагаагүй хоносон, нормалдаж байсан нь өөрийнх нь хэлснээр батлагдаж байгаа. Гэвч гаднын нөлөөгүй мэтээр прокурор одоо хэр хаасаар байгаа нь анхаарал татаж байна" гэж иргэн Т байр сууриа илэрхийллээ.

Мөн тухайд иргэдийг хууль бусаар самарт явсан гэх мэдээлэл түгж байсан. Энэ тал дээр иргэн Т "Хууль бусаар яваагүй. Хөл хорионд удаж, ажилгүй, орлогогүй болсон хүмүүс ажил хайж л самарт явсан" гэдэг мэдээллийг өгч байна.

Э.БУЛГАН, Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button