УЛС ТӨР

С.Лавров жийнсгүй буулаа: Тэр төрийн гурван өндөрлөгт бараалхаж, Орос-Украины талаар байр суурь сонсоно

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөө өглөө манай улсад хүрэлцэн ирлээ. Түүний айлчлал нийгэм, улс төрийн хүрээнд ихээхэн анхаарал татаж байгаа юм.

2016 онд айлчлахдаа тэр онгоцноос жийнстэй бууж, "Лавров жийнстэй буулаа" хэлц үүсгэсэн гэхэд хилсдэхгүй. Харин өнөөдөр тэр хослолтой ирлээ.

Тэр хэнтэй уулзах вэ?

Сергей Лавров энэ айлчлалын хүрээнд төрийн гурван өндөрлөг болох:

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
  • УИХ-ын дарга Г.Занданшатар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт бараалхана.

Тэр юу ярих вэ?

Дээрх уулзалтуудын үеэр: Монгол, Оросын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг шинэчлэн өргөтгөх, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдэд оросын талаас хөрөнгө оруулалт хийн хамтарсан үйл ажиллагаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах, эрчим хүч, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар талууд ярилцана.

Мөн олон улсын байгууллагуудын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, олон улсын харилцааны цаг үеийн асуудлаар талууд байр сууриа илэрхийлэх болно. Өөрөөр хэлбэл Орос, Украины нөхцөл байдалд хоёр тал харилцан байр сууриа илэрхийлэх нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 09:46

Ийм гоё хийдлийг ашиглаад ЭГИЙН ГОЛ .СЭЛЭНГЭ МӨРНИЙ УЦС аа яриад аваачээ.Дахиад ийм боломж гарахгүй дээ

Zochin
Zochin
2022-07-05 10:00

Toviig sahisan bodlogoo l barih heregtei bolov u,mon usan tsahilgaan stantsaa..

Зочин
Зочин
2022-07-05 10:39

Suuuritai baih heregtei shvv

Зочин
Зочин
2022-07-05 12:16

Овоо доо

Холбоотой мэдээ

Back to top button