НИЙГЭМ

Чикаго дахь монголчуудын Алсын Америкт дэглэсэн үлгэр жишээ наадам

АНУ-ын Чикаго хот орчимд амьдарч буй монголчууд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоо "Монгол Наадам-Чикаго 2022" нэрээр энэ сарын 10-ны өдөр өргөн дэлгэр, ёслол төгөлдөр болж зохион байгуулжээ. АНУ-д болсон Монгол наадмын талаар мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.

Наадмын үйл ажиллагааг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг нээж, наадамчдад мэндчилгээ дэвшүүлжээ. Ёслол төгөлдөр болсон нээлтийн ажиллагааг СТА Б.Мижиддорж найруулж, зохиолыг Радио, телевизийн тэргүүний ажилтан, сэтгүүлч Д.Адилзаяа болон найруулагч, нэвтрүүлэгч Ч.Энхтөр-Мэнд бичиж, инженер, техникчээр Х.Эрдэнэжаргал, Б.Цогтбаяр нар ажилласан байна.

АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид буюу ҮДБЭЧ-ын хөгжимчид, Улсын Филармоний дэргэдэх “Морин хуур” чуулгын хуурчид, морин хуурч, хөөмийч Б.Отгонбаатар багштай “Хуурчийнхан” сургалтын төвийн сурагчид, МУСТА А. Даваазориг багштай “Гийнгоо” хамтлагийн төвийн сурагчид гээд 60 гаруй уран бүтээлчид оролцсон урлагийн тоглолтын бүжиг дэглээчээр бүжгийн багш Л.Ариунтунгалаг багийн хамт, нүүр хувиргагчаар Б.Янжинлхам нар ажиллаж, Радио, телевизийн тэргүүний ажилтан Д.Адилзаяа, Ч.Энхтөр-Мэнд, Б.Ариунсэтгэл, Э.Батцэцэг нар хөтлөн явуулжээ. Наадмын тайз чимэглэлийг Г.Амарсанаа захиралтай “Монгол авьяас академи”-ийн багш нар хийж гүйцэтгэсэн аж.

ХҮЧИТ 64 БӨХ БАРИЛДЛАА

Наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат, Самбо бөхийн ОУХМ, Ш.Энхжавхлан түрүүлж, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, сумын заан, чөлөөт бөхийн ОУХМ Б.Анхбаяр үзүүрлэж, Увс аймгийн Түргэн сумын харьяат, Улсын начин А.Эрхэмбаяр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, залуу бөх Х.Ундрахбаяр нар шөвгөрөв.

ШАГАЙН ХАРВАА

Шагайн харваанд нийт 30 орчим харваач цэц мэргэнээ сорьсноос багийн харваанд Аймгийн мэргэн С.Чинзориг ахлагчтай "Хасаа" баг, Аймгийн мэргэн Ц.Цогтбаатар ахлагчтай "Чандмань" баг, Аймгийн мэргэн Н.Тогтуун ахлагчтай "Сүлд"багууд эхний байрт шалгарч наадамчин олноо баясгалаа.

Хувийн цуваа харваанд Аймгийн дэд мэргэн н.Батцэнгэл түрүүлж, Аймгийн мэргэн Цэрэнтогтох, Аймгийн гоц мэргэн Эрдэнэбат нар удаалав.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВАА

Үндэсний сурын харвааг энэ жил анх удаа зохион байгууллаа. Эрэгтэйчүүдээс сурын харваанд Н.Батбагана түрүүлж, хоёрдугаар байранд АНУ-ын иргэн Флойд, гутгаар байранд 3.Баттулга шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн харваанд тэргүүн байранд Я.Оюун түрүүллээ.

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ”

Мөн баяр наадмын хүрээнд "Дээлтэй Монгол" арга хэмжээ болж, наадамчин олныг хамруулж, үндэсний дээл, хувцсаа ёслол төгөлдөр өмссөн иргэд болон холоос зорьж ирсэн Буриад зон олноос өргөмжлөн шалгарууллаа.

Монгол хувцастай шилдэг гэр бүлээр Ч.Нармандахын гэр бүл шалгарч, шилдэг хосоор Б.Ганпүрэвийн гэр бүл, шилдэг загварын хувцастай гэр бүлээр н.Туяагэрэл, Т.Буянтогтох охин Б.Мандуухай нарын хамтаар шалгарлаа.

“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ" ЗУРГИЙН УРАЛДААН

“Монгол Наадам-Чикаго 2022” үндэсний баяр наадмыг угтаж хүүхэд багачуудын дунд ахуй соёлоо танин мэдэх, сурталчилах зорилготой гар зургийн уралдаан зарласан. Уралдаанд У.Сийлэн /8 нас/, Э.Мишээл 8 /нас/, У.Аззаяа 11/ нас/, О.Очирбилэгт 13 /нас/ нар амжилттай оролцлоо.

“ЧИКАГО ОПЕН 2022” ШАТРЫН ТЭМЦЭЭН

“Монгол Наадам Чикаго-2022” хүрээнд зохион явуулсан шатрын “Chicago Open-2022” тэмцээний 10 хүртэлх болон 14 хүртэлх насны нээлттэй төрлийн тэмцээн 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр швейцарь системээр 7 өрөг тоглож, амжилттай болж өндөрлөсөн.

10 хүртэлх насны эрэгтэй ангилалд Хүрэлбаатарын Ананд-Очир 7 оноогоор 1 дүгээр байр, Эрдэмдэлгэрэхийн Тэмүүн 5 оноогоор 2 дугаар байр, Энхтөрийн Дөлгөөн 5 оноогоор (коэффицентын зөрүүгээр) 3 дугаар байр тус тус эзэлсэн бол эмэгтэй ангилалд Рэнцэндоржийн Энгүүн 5 оноогоор 1 дүгээр байр, Загдбазарын Жасмин 4 оноогоор 2 дугаар байр, Эрдэнэбаатарын Маргад 3 оноогоор 3 дугаар байр тус тус эзэллээ.

Тэмцээний 14 хүртэлх насны эрэгтэй ангилалд О.Золбоо 7 оноогоор 1 дүгээр байр, Оюунболдын Төгсцогт 6 оноогоор 2 дугаар байр, Гэрэлт-Одын Билгүүн 4,5 оноогоор 3 дугаар байр тус тус эзэлсэн бол эмэгтэй ангилалд Есөнтөмөрийн Сорхугтани 4,5 оноогоор 1 дүгээр байр, Ганхуягийн Мишээл 4 оноогоор хоёрдугаар байр, Рэнцэндоржийн Ирмүүн 3,5 оноогоор гуравдугаар байр тус тус эзлэв.

Насанд хүрэгчдийн А ангиллын нээлттэй тэмцээн 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр швейцарь системээр 7 өрөг тоглож, амжилттай өндөрлөсөн. Тус ангилалд Батчулууны Ариунболд 7 оноогоор эргүүн байр эзэлж, Оюун-Эрдэнийн Амартүвшин 5,5 оноогоор Дэд байр, Дандарын Цогбадрах 5 оноогоор Гутгаар байр тус тус эзэллээ.

“НААДАМ ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ”

Чикаго хотод анх удаа зохиогдож буй “НААДАМ” хөгжмийн Фестивальд Америк, Монголын 30 гаруй уран бүтээлчид оролцлоо. “НААДАМ ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ”-г 7-дугаар сарын 10-нд амжилттай зохион байгууллаа. Чикаго хотод ажиллаж амьдарч буй Соёмбо хамтлагийн санаачилгаар наадмын хүрээнд зохион байгуулсан хөгжмийн наадамд Монголоос “Айзам” хамтлаг, Сан-Франциско хотоос Цадиг хамтлаг, Чикаго хотод ажиллаж амьдарч буй BX, "Child of Vision" гэх мэт хоёр улсын уран бүтээлчид оролцлоо.

Баяр наадмын ажлын хэсгийг Дэд консул Ц.Ганзориг ахалж, Т.Чулуунцэцэг, А.Цог, Ш.Хулан, Н.Наранболд,Г.Амарсанаа, Л.Жаргалсайхан, Д.Сүндэр, Д.Адилзаяа, А.Ганзориг, Н.Наранцацралт нар ажиллав.

Наадмын арга хэмжээг дотоод, гадаадын иргэд талархан хүлээн авч өргөнөөр хүрэлцэн ирж оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-13 11:53

haha bolidoo lol

Зочин
Зочин
2022-07-13 13:22

Дүү маань үзүүрлэсэн б.на.

Зочин
Зочин
2022-07-13 16:47

Удахгүй оросын цөмийн цохилтийн бай болох урвагчид ха ха

Холбоотой мэдээ

Back to top button