Энэтхэгт эмч нар ажил хаяжээ

Энэтхэгийн эмнэлгийн холбоо /IMA/ эмч нарын аюулгүй байдлыг хангахыг шаардан 24 цагийн ажил хаялт зарлажээ. “Financial Express” сонинд мэдээлснээр, Махараштра мужид гэхэд 4500 эмч ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн гэнэ. Даваа гарагт зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээ болон осол гарсан тохиолдолд тусламж үзүүлэхийг “IMA”-ийн гишүүд эмч нарт уриалаад байгаа аж.

Энэтхэгийн эмч нар тус улсын Баруун Бенгали мужийн засаг захиргааны төв болох Калькутта хотын нэгэн эмнэлгийн эмч нартай адил үзэл бодолтой байгаагаа харуулах зорилгоор ажил хаяж байгаа юм. Уг эмнэлэгт нас барсан өндөр настай өвчтөний ар гэрийнхэн эмч нарыг зодсон хэрэг гарчээ. Иймэрхүү халдлага олон гарч байгаа бөгөөд эрх баригчид улсын эмнэлгүүдийн аюулгүй байдлыг хангах хүсэлтийг үл тоомсорлож, өөрсдийг нь хамгаалахаас татгалзаж байна хэмээн эмч нар мэдэгдсэн гэнэ. Баруун Бенгали мужийн 300 орчим эмч эрх баригчид дорвитой арга хэмжээ авахгүй байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн огцрох хүсэлтээ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өгсөн байна.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.