НИЙГЭМ

Оршуулгын болон амьгүй донорын ар гэрт олгох тэтгэмжийг нэмж 2-3,5 сая төгрөг болголоо

Нийгмийн Даатгалын Сангаас/НДС/ оршуулгын тэтгэмж болон цэргийн алба хаагч нас барсан бол ар гэрт нь нэг сая төгрөг олгож ирсэн.

Харин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар уг тэтгэмжийн хэмжээг нэмж, хоёр сая /2,000,000/ төгрөг болгох шийдвэр гаргасан байна.

Харин амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөгөөр тогтоожээ.

Уг тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button