УЛС ТӨР

Антонио Гуттереш Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш өчигдөр /2022.08.08/ Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаарх түүний айлчлал өнөөдөр эхэллээ.

Тэрбээр 09.00 цагт Сүхбаатарын талбай дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, гар барьсан.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн хүндэт харуулын туганд мэхийн ёсолж, цэргүүдтэй мэндчилэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв.

Улмаар уулзалтыг үргэлжлүүлэхээр Төрийн ордон руу орлоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

Ташрамд мэдээлэхэд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхахын хамт "Тэрбум мод" хөдөлгөөнд оролцож, мод тарих хөтөлбөртэй байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-08-09 12:38

За нэг англиар ярчих кк к

Зочин
Зочин
2022-08-09 17:13

Xurelsukhee NUB iin odoogiin dargiin neriig sain togtooj avsan biz dee Chi darga NUBiin darga nariin ovog neriig anduuraad baidag shuu

Холбоотой мэдээ

Back to top button