НИЙГЭМ

"Зөвшөөрөлгүй ан амьтан агнасан хуулийн байгууллагад шилжүүлсэн"

Гадаадын иргэн, харьяатын газраас хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийн асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат өнөөдөр мэдээлэл өглөө.

Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газраас “NINS” ХХК, “Ахлан” ХХК зэрэг нэр бүхий аж ахуй, нэгж байгууллагын урилгаар Монгол Улсад түр ирэгч ангиллын визээр ирсэн зарим улсын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд зөвшөөрөлгүйгээр зорчсон, зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан зөрчлийг илрүүлэн шалгаж, гэмт хэргийг шинжтэй үйлдлийг таслан зогсоохоор хуулийн байгууллагад шилжүүллээ. Мөн тухайн иргэд нь галт зэвсгийг хууль бус аргаар худалдан авч, эзэмшиж, ашиглаж байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон юм.

            Иймд хууль тогтоомж зөрчиж, дээрх төрлийн хууль бус үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдийг Монгол Улсаас албадан гаргах, дахин нэвтрүүлэхгүй байх, үүнийг нь дэмжсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын виз, зөвшөөрлийн хүсэлтэд татгалзах, олголтод хязгаарлалт тавих бодлого барьж ажиллахыг анхаарууллаа. 

            Гадаадын иргэн, харьяатын газар Монгол Улсад хуулийн дагуу ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд хүндрэл чирэгдэлгүй төрийн үйлчилгээ үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдыг татах чиглэлд анхаарч гадаадын иргэдийн зорчих таатай нөхцлийг бүрдүүлж буй. Харин цаашид хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл гаргасан гадаадын иргэд, уригч иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн хариуцлага хүлээлгэж, хатуу тэмцэхээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: ГИХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-10 15:20

ан амьтан унагасан хойно нь ю уяриад б####айрна вэ урьдчилж ямар арга хэмжээ авах ёстой вэ

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x