НИЙГЭМ

"Замын хураамж авдаг 35 цэгийг цахимжуулна"

Өнөөдөр /2022.08.10/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар БШУ-ын сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэрээ замын хураамжийн төлбөр авдаг 35 цэгийн үйл ажиллагааг цахимжуулна гэж мэдээллээ.

Тэрбээр "Монгол Улсын замын нийт урт 15 мянга орчим км байдаг. Энэ замаас хураамж авч байгаа нь 35 цэг байна.

Эдгээр цэгүүд нь цахимжаагүй учир орлого тодорхойгүй, машинаар өнгөрөхөд иргэдээс замын төлбөр авах нь гараар явагддаг. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эдгээр 35 цэгийг бүрэн цахимжуулах шийдвэрийг гаргалаа. Замын төлбөрөөс жилд 30 орчим тэрбум төгрөгийн орлого төсөвт хуримтлагддаг юм байна. Бүрэн цахимжуулж чадвал энэ орлого 30 хувь нэмэгдэж, 9 тэрбум төгрөг улсын төсөвт орно" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-11 00:16

Орон нутагтаа өдөрт байнга зорчдог унаатай хүмүүсийг яах юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x