НИЙГЭМ

Хараа голд бохироо нийлүүлдэг “Баянбуурал" амралтын газрын үйл ажиллагааг зогсоолоо

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Батсүмбэр сумын нутагт амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2022 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар амралт, аялал жуулчлалын газрын ариун цэврийн байгууламжийн байдал, ахуйн хог хаягдлын хадгалалт, хамгаалалт, ус, газар ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллалаа.

Амралт, аялал жуулчлалын газрууд нь ойн сан болон усан сангийн онцгой, энгийн хамгаалалтын бүсэд байрласан, эзэмшүүлсэн газраас илүү газарт хашаа, хайс татсан байна. Иймээс хяналтын хэмжилт хийж хамтран ажиллах тухай албан бичгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлээд байна.

Аялал жуулчлалын бүсэд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 24 дүгээр тогтоолын “Эко жорлон” болон хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, хог хаягдлын гэрээ байгуулаагүй, түр цэг байгуулаагүй ил задгай хаясан, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй зөрчил дутагдлууд нийтлэг илэрлээ. Тухайлбал “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Баянбуурал” амралтын газар нь хаягдал бохир усаа цэвэрлэх байгууламжаар бүрэн гүйцэд цэвэрлэлгүй Хараа голд шууд нийлүүлж байсныг илрүүлж, бохир уснаас дээж аван шинжилгээнд хамруулж, үйл ажиллагааг нь түр зогсоов.

Дээрх илэрсэн зөрчилд хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч таван аж ахуйн нэгжид хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Баянбуурал”, “Баянхангай Хараа гол” ХХК-ийн “Баян хангай”, “Баянгол ресорт девелопмент” ХХК-ийн Хүүхдийн зуслан, “Батсол” ХХК-ийн “Аваргууд” амралтын газар зэрэг таван аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээн шалгаж, үйл ажиллагааг нь прокурорын тогтоолоор түр зогсоогоод байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-10 16:28

Шарг�##�жуутын бохир нь шарг�##�жуутын гол руу орж байхад зүгээр үү,бохирын цооног нь голын эрэг дээр байгаа шүү

Зочин
Зочин
2022-08-10 18:06

Олон жил болж байгаашдээ.Одоо мэдэж бгаа юмуу больж үз. Тэнд олон амр�##�т бий.Тө дандаа газрын хахууль.

Зочин
Зочин
2022-08-10 21:42

Шарг�##�зуутыг бас зогсоо

иргэн
иргэн
2022-08-11 09:26

Дор бүхэнээ Сайхан шийдэлээ хийгээд жиллаж болохгүй -Дандаа улсаа хохироож мөнгө саадаг лулхний гарууд юм уу хайшаа юм э арай чдээ!!!!!!! Одоо бүр шинчиллэх хэрэгтэй Нэг ч уучингүй болгох Шаардлагтай!!!!!!!!Монголингээд л хөгждөггүй ыайхгүй юү?????? Сэтгэл байхгүй - мөнгө харж хийхээр Ийм юм болно.???????!!!!!дэээднь ийм юм -- доодхи нь адилхан мшдэээ!!!!!!!!!!!?????????

зочин
зочин
2022-08-11 10:16

Дарга нэртэй мануухай нь энэ олон жил мэдсээр байж нуун дарсан байна �######�уулаачээ.Экологийн цагдаа иймэрхүү зөрчилөө ш�##�гаж хариуцлага тооцуулмаар бна.

Сүрэн
Сүрэн
2022-08-11 17:10

Хогийн амр�##�тын газруудыг сайн торгоод үйл ажиллагааг нь хааж хэзээ байг�##�ьд ээлтэй бохир нойлоо шийдсэн цагт нь үйл ажилгааг нь нээх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-08-12 22:32

Сая мэдэж байх, шат, шатны МХ- ыг татан буулгаад ардын хян�##�т болгочих.

Баяр
Баяр
2022-08-13 11:23

Хараа голд бохироо зутагдаг байсан гэж бич. нийлүүлэх гэдэг чинь өөрөөр хэрэглэгдэнэ.

Зочин
Зочин
2022-08-13 14:45

АМРАЛТ ОЛОН БОЛСОН ЭНЭ ҮЕД ЗӨРЧИЛГҮЙ,ЦЭВЭРХЭН,АЯ ТУХТАЙГ НЬ ШИЛЖ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

ЗочинНар
ЗочинНар
2022-08-13 16:45

Зөв хө. МХГ минь ажлаа ингээд улам сайн хийгээд байгаарай, энд тэндээс өчнөөн иймэрхүү юм их гарна шүү, сайхан цэгцлээд авчих.дараа нь та нарыг магтах өдөр гэдэгт итгээрэй,кккк

Холбоотой мэдээ

Back to top button