ДЭЛХИЙ

"Google map" байгалийн гамшгийг урьдчилан мэдээлнэ

Google компанийн “SOS Alert” анхны хувилбараа танилцуулснаас хоёр жилийн дараа шинэчлэгджээ.

Энэ нь байгалийн гамшиг, түүнд нэрвэгдэж болох бүс нутгийн талаарх бодит мэдээллийг “Google Map” таньд өгдөг болж байгаа аж. Өөрчлөлтөд газар хөдлөлт, хар салхи, үерийн аюулыг бүсчилсэн байдлаар илүү нарийвчлан харуулах боломжтой юм. Эдгээр нөхцөл байдалд “SOS Alert” идэвхжиж таныг аюулгүй газар очихыг анхааруулах аж. Хар салхины мэдээллийг таньд сарын өмнөөс мэдээлж, газар хөдлөлтийн магнитудын хүчийг мөн тооцоолж байршлыг нь нарийвчлан харуулах юм. Цаашид хөгжүүлэлтийг илүү сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Энэтхэг улсад ашиглаж эхэлсэн байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button