НИЙГЭМ

Нэгжлэг: 14.00 цагт АТГ-ын гурван ажилтан ЗТХЯ-нд нэвтэрлээ

НЭМЭЛТ: 14.27 ЦАГ

ЗТХЯ-ны хэвлэлийн албанаас нэгжлэг хийж эхлээгүй байна гэх мэдээллийг 13:48 цагийн үед өгөөд байсан. Тэгвэл манай сурвалжлах баг ЗТХЯ-ны гадаа шууд дамжуулалт хийж байх үеэр буюу 14:00 цагийн орчимд албаны хувцастай гурван хүн яам руу нэвтэрсэн юм. Тэд АТГ-ын ажилтнууд гэдгийг эх сурвалжууд бататгалаа. Мөн албаны эх сурвалжаас мэдээлж буйгаар, зөвхөн ЗТХЯ-наас гадна нийтдээ хэд хэдэн байршилд нэгжлэг хийж байгаа юм байна.


НЭМЭЛТ: 13.48 ЦАГ

АТГ-аас ЗТХЯ-ны байранд нэгжлэг хийж буй гэх мэдээллийг тодрууллаа. Ингэхэд тус яамны хэвлэлийн ажилтан "Одоогоор нэгжлэг хийсэн, АТГ-ын албан тушаалтнууд ирсэн зүйл алга, нам жим байна. Хэвлэлүүд гадаа ирээд байхаар нь гайхаж байна" гэсэн хариу өглөө.


ЭХЛЭЛ: 13.37 ЦАГ

Өнөөдөр /2022.08.15/ ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж эхэллээ гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Дарханы замын тендер шалгаруулалтын асуудалтай холбогдуулж, тухайн үед шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм.

ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалан нарын хүмүүсийг АТГ-аас шалгаж буй талаар зарим хэвлэл мэдээлсэн ч албаны эх сурвалж үгүйсгээд байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замд ажиллах үеэрээ холбогдох албан тушаалтнуудыг АТГ-аар шалгуулна гэж мэдэгдсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АВЛИГАЧид ил байна
АВЛИГАЧид ил байна
2022-08-16 06:58

ШАЛГАСАН болоод өнгөрвөл хэрэг �##�га. ТЭР тендер удирдаж байсан хүмүүсийг ш�##�гах хэрэгтэй. ЯАГААД үндэсний компаниудад тендер өгөөгүй нь их ройлгомжтой. АВЛИГА нэхэхэд хятадууд нь амар гэсэн байна.

Холбоотой мэдээ

Back to top button